Хосеа 10
10
Израилийн нүгэл ба олзлогдол
1Израиль усан үзмийн саглагар мод ажээ.
Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг.
Жимс нь ихсэх тусам тэр
Улам олон тахилын ширээ хийв.
Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам
Тэд ариун баганануудаа сайжруулав.
2Тэдний зүрх хуваагдсан.
Тэд одоо буруугаа үүрэх ёстой.
ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж,
Баганануудыг нь эвдэх болно.
3Үнэхээр одоо тэд
“Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан алга.
Хаан ч бас бидний төлөө юу хийж чадахсан билээ?” хэмээх болно.
4Тэд зөвхөн ярьж,
Хоосон тангараглан гэрээ байгуулдаг.
Тариан талбайн шан дахь хортой өвс адил
Шүүлт нь тийн соёолно.
5Самарийн оршин суугчид Бет-Авены#10:5 Бет-Авен: Энэ нэр “нүглийн гэр” буюу “шүтээний өргөө” гэсэн утгатай агаад энэ хэсэг нь “Бурханы гэр” гэсэн утгатай Бетел хотыг хамаарч хэлэгджээ. Мөн Авен ч гэж нэрлэсэн байдаг. 4:15, 5:8 үз. тугалаас айна.
Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан,
Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.
6Тэр нь өөрөө алба гувчуур болж,
Ассири уруу, Иареб хаанд аваачигдана.
Ефраим ичгүүрт баригдан,
Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.
7Самари, усны мандал дээрх мөчир мэт
Хаантайгаа хамт тайрагдах болно.
8Бас Израилийн ёс бус нь болсон
Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.
Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана.
Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд,
Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.#Лк 23:30; Илч 6:16
9Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ.
Тэд тэндээ зогсжээ.
Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан
Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?#Шүү 19:1–30
10Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ.
Тэд давхар гэмийнхээ төлөө хүлэгдэх үед
Ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.
11Ефраим тариа цохих дуртай бяруу байлаа.
Харин Би сайхан хүзүүнд нь буулгыг тохно.
Би Ефраимыг хөллөж,
Иуда газар хагалж,
Иаков өөртөө борнойдох болно.
12Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав.
Боловсруулаагүй газраа хагал.
Учир нь ЭЗЭН, чиний дээр
Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл
Түүнийг хайх цаг нь одоо билээ.#Иер 4:3
13Та нар гэм буруугийн газрыг хагалж
Шударга бусыг хурааж авсан.
Та нар худлын жимсийг идсэн.
Учир нь чи өөрийн зам,
Тоо томшгүй дайчдадаа итгэсэн тул
14Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ.
Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг
Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно.
Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.
15Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт явдлын чинь төлөө
Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно.
Үүрийн гэгээнээр Израилийн хаан
Бүрэн устгагдах болно.
Одоогоор Сонгогдсон:
Хосеа 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.