Хосеа 13
13
Израильд буух хатуу шүүлт
1Ефраимыг ярихад сүрдэж байв.
Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч
Баалаар ялд унаж үхсэн.
2Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,
Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг.
Чадварлаг урласан шүтээнүүд
Дархчуудын гар урлал боловч
Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.
3Тэгэхээр тэд өглөөний манан мэт,
Эрт алга болдог шүүдэр адил,
Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг
Яндангийн утаа мэт байх юм.
4Гэвч Египет газраас
Би та нарын Бурхан ЭЗЭН.
Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй.
Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
5Цөлд, ган гачигтай газарт
Би чамайг мэдэж байсан.#Дх 8:11–17
6Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ.
Цадмагцаа зүрх нь бардам болжээ.
Тиймээс тэд Намайг мартсан.
7Тиймээс Би тэдэнд арслан мэт болж,
Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
8Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг
Би тэдэнтэй тулгарч,
Зүрхнийх нь үнхэлцгийг ярна.
Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина.
Зэрлэг араатан тэднийг тасчина.
9Израиль аа, чи Миний эсрэг,
Тусламжийнхаа эсрэг байгаа нь сүйрэл чинь билээ.
10Бүх хотод чинь чамайг аврах
Чиний хаан хаана байна вэ?
“Надад хаан болоод ноёдыг өгөөч” гэж чиний хэлж байсан
Тэр шүүгчид чинь одоо хаана байна вэ?#1См 8:5–6#13:10 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
11Би уур дотроо чамд хааныг өгч,
Хилэн дотроо түүнийг буцаан авсан.#1См 10:17–24, 15:26
12Ефраимын хилэнц уягдаж,
Нүгэл нь хадгалагдав.
13Төрөхийн өвдөлт түүний улмаас ирэв
Тэрээр гэвч ухаангүй хүү аж.
Учир нь цаг нь болоход
Умайн амсарт тэр эс ирэв.
14Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу?
Би тэднийг үхлээс аврах уу?
Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ?
Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ?
Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.#1Ко 15:55
15Тэр хулсан дунд үржил шимтэй байвч
Дорнын салхи ирж,
ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна.
Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно.
Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.
16Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ.
Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж,
Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.
Одоогоор Сонгогдсон:
Хосеа 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.