Хосеа 2
2
1Ах дүүстээ “Амми” гэж, эгч дүүстээ “Рухама” хэмээн хэл.
Израилийн урвалт, гэсгээл ба аврал
2“Заргалд, эхтэйгээ заргалд.
Учир нь тэрээр Миний эхнэр биш,
Би нөхөр нь биш.
Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг.
Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.
3Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн
Анх мэндэлсэн өдрийнх шиг нь
Түүнийг ил гаргана.
Түүнийг цөл мэт,
Хагссан газар мэт болгон цангааж ална.
4Би хүүхдүүдийг нь бас өрөвдөхгүй.
Тэд завхайрлын хүүхдүүд юм.
5Учир нь эх нь завхайрсан.
Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ.
Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг
Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.
6Тэгэхээр харагтун, Би замыг нь сундуугаар шивээлж,
Тэрээр жимээ олохгүй болтол нь
Би түүнд хана босгоно.
7Амрагуудаа мөшгөн дагавч
Тэднийг тэр гүйцэхгүй.
Тэднийг хайх боловч олохгүй.
Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё,
Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.
8Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь
Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь
Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв.
Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.
9Тиймээс цаг нь болоход
Би үр тариагаа
Улирал нь болоход
Шинэ дарсаа эргүүлэн авна.
Нүцгэнийг нь халхалж байсан
Ноос, маалингаа Би бас буцааж авна.
10Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр
Ичгүүрт явдлыг нь ил гаргахад
Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.
11Бүх цэнгэл, найр наадам,
Шинэ сар, Амралтын өдөр,
Хамаг баярыг нь Би эцэс болгоно.
12«Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх
Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг
Би сүйтгэх болно.
Би тэдгээрийг ой болгож,
Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.
13Баалын өдрүүдийн учир
Би түүнийг шийтгэх болно.
Тэр тэдгээрт утлага уугиулж,
Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн
Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж
ЭЗЭН айлдаж байна.
14“Тэгэхээр харагтун,
Би түүнийг уруу татан цөлд авчраад,
Түүнтэй зүрхэнд нь ярих болно.
15Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь,
Ахорын хөндийг мөн
Найдварын үүд болгож өгнө.
Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг,
Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.#Иош 7:24–26
16Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан
Цаашид «Баал минь»#2:16 Баал: Канаанчуудын бурхны нэр. Евр. “Эзэн” мөн “эр нөхөр” гэсэн утгатай. гэж дуудахгүй” хэмээн
ЭЗЭН тунхаглаж байна.
17“Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж,
Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана.
18Мөн тэр өдөрт тэдний төлөө
Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай
Би гэрээ байгуулна.
Нум, илд, дайныг энэ газраас халж,
Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.
19Би чамтай мөнхөд сүй тавих болно.
Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс,
Хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.
20Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина.
Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.
21Тэр өдөрт Би хариулна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэнгэрүүдэд Би хариулж,
Тэд газарт хариулна.
22Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж,
Тэдгээр нь Иезреелд хариулна.
23Өөрийнхөө төлөө Би
Үүнийг газарт тариална,
Ло-рүхамаг бас өршөөж,
Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд
«Та бол миний Бурхан» гэж
Тэд хэлэх болно.”#Ром 9:25; 1Пт 2:10
Одоогоор Сонгогдсон:
Хосеа 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.