Хосеа 4
4
ЭЗЭНий зарга
1Израилийн хөвгүүд ээ,
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Энэ газрын оршин суугчдын эсрэг
ЭЗЭНд зарга байна.
Итгэмжит байдал, энэрэл ба
Бурханыг мэдэх мэдлэг
Энэ газарт, учир нь, алга.
2Энд хараал, заль мэх, аллага,
Хулгай, садар самуун тархаж,
Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.
3Тиймээс газар гашуудаж,
Тэнд амьдрагч болгон,
Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож,
Далайн загас бас алга болж байна.
4Гэсэн ч хэн ч бүү тэмцэг,
Хэнийг ч бүү зэмлэг.
Учир нь ард түмэн чинь
Тахилчтай тэмцэлдэж буй хүмүүс мэт юм.
5Тиймээс чи өдрөөр бүдэрч,
Эш үзүүлэгч бас чамтай хамт
шөнөөр бүдрэх болно.
Би эхийг чинь устгана.
6Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан.
Чи мэдлэгээс татгалзсан учир
Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана.
Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор
Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.
7Олшрох тусмаа тэд
Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв.
Би алдар цууг нь ичгүүрээр солино.
8Тэд ард түмний минь нүглээр хооллож,
Хилэнцэндээ тэд шунахайрна.
9Ард түмэнд ямар байна,
Тахилчид ч тийн байна.
Тиймээс Би тэднийг
Замуудынх нь төлөө шийтгэж,
Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно.
10Тэд идэвч үл ханан
Тэд биеэ үнэлэвч эс үржинэ.
Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,
11Садарлалд өөрсдийгөө зориулжээ.
Израилийн завхрал
Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.
12Ард түмэн минь модтойгоо зөвлөж,
Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ.
Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж,
Тэд Бурханаасаа хагацан садарлав.
13Тэд уулсын оргил дээр тахил өргөн,
Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул
Царс, улиас, теребинт моддын доор
Утлага уугиулж байна.
Тиймээс та нарын охид биеэ үнэлж,
Бэрүүд чинь садарлаж байна.
14Охид чинь биеэ үнэлж, бэрүүд чинь садарлахад
Би шийтгэхгүй.
Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай салж яван
Шүтээний янхнуудтай#4:14 шүтээний янхан: Канаанчуудын үржил шимийн бурхны дуганд ийм эмс байсан бөгөөд тэдэнтэй бэлгийн харьцаанд орвол ургац, мал сүрэг арвижна гэж үздэг байжээ. хамт тахилууд өргөдөг.
Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.
15Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч
Иудаг бүү ялтан болго.
Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс.
“ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.
16Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор
ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?
17Ефраим шүтээнүүдтэй нэгджээ.
Түүнийг зөнгөөр нь орхи.#4:17–19 Эдгээр эшлэл еврейдээ тодорхой бус.
18Архидаанаа тэд эцэслүүлж
садарлан садарлацгаадаг.
Алдар аятай ичгүүрээ тэд
хайрлан хайрлацгаадаг.
19Салхи тэднийг жигүүртээ ороож,
Тахилуудаасаа тэд ичих болно.
Одоогоор Сонгогдсон:
Хосеа 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.