Исаиа 15

15
Моабын тухай зөн
1Моабын тухай зөн.
Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч,
Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.#Иса 25:10–12; Иер 48:1–47; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11
2Тэд гашуудан уйлахаар сүм,
Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав.
Небо болон Медебагийн төлөө
Моаб уйлав.
Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.
3Тэд гудамжиндаа таар углацгааж,
Дээвэр болон талбай дээрээ бүгд орилолдож,
Нулимс унагана.
4Хешбон, Елеале мөн уйлж,
Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно.
Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс
чангаар уйлалдан
Аминыхаа төлөө чичирнэ.
5Моабын төлөө зүрх минь хашхирна.
Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана.
Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж,
Сүйрэл мөхөлдөө гашуудан
Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.
6Нимримийн ус ширгэн өвс нь гандаж,
Ургамал ногоо үхэж,
Ногоон юм үгүй болов.
7Иймээс тэд илүүчилж,
Нөөцөлсөн баялгаа Арабимын гол уруу зөөнө.
8Тэдний шаналалт дуу
Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,
Орилоон нь Еглаимд, бүр Беер-елимд ч хүрсэн.
9Учир нь Димоны ус цусаар дүүрэв.
Би Димонд уй гашууг нь нэмж,
Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү