Исаиа 16
16
1Селагаас цөл дагуу Сион охины уул хүртэлх
Нутгийн захирагч уруу хурга илгээгтүн!
2Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар
Моабын охид Арноны гарам дээр байх болно.
3“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач!
Жин үдээр сүүдэрлэн
шөнө мэт болгооч.
Цөлөгдсөн хүмүүсийг нууж,
Оргодлуудыг бүү барьж өгөөч!
4Моабын цөлөгдөгсдийг өөр дээрээ байлгаач!
Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч!”
Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож,
Түрэмгийлэгчид газраас алга болно.
5Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож,
Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна.
Тэр шударга үнэнийг хайж,
Зөв явдалд эс алгуурлана.
6Бид Моабын бардам, хэт бардам,
Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.
Хоосон сайрхал нь хуурамч юм.
7Тиймээс Моаб Моабын төлөө орилно.
Хүн бүр орилно.
Чи Кир-харасетийн үзмийн боовны төлөө
Бүрмөсөн цочирдон гашуудна.
8Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.
Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,
Далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг
Үндэстнүүдийн эзэд дэвслэв.
9Тиймээс Би Иазер уйлах лугаа адил,
Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна.
Өө, Хешбон, Өө, Елеале!
Зуны жимсний чинь дээр,
Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө
Би нулимсаараа та нарыг услах болно.
10Би уухайг нь зогсоосон учир
Үржил шимт газраас баяр хөөр,
наргиан нь алга болов.
Усан үзмийн тариалангийн дотор ч
Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж,
Дарс шахуургад гишгэгчид үзэм гишгэхээ болив.
11Тиймээс дотор бие минь Моабын төлөө,
Дотор минь Кир-хересийн төлөө
Босоо ятга мэт дэлсэнэ.
12Ариун шүтээндээ залбирахаар Моаб өндөрлөгт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй.
13Энэ нь урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм. 14Гэвч одоо ЭЗЭН
—Хөлсний ажилчны жилүүд лугаа адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт, олон хүн нь бүгдээр доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.