Исаиа 21
21
Вавилон, Едом, Арабын талаар зөгнөв
1Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн.
Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи,
Цөлөөс аймшигт газраас ирнэ.
2Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.
Урвагч нь урвасаар,
Сүйтгэгч нь сүйтгэсээр байна.
Елам аа, давш!
Медиа аа, бүслэгтүн!
Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг
Би хийлээ.
3Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн
Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав.
Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав,
Айснаасаа болж харж үл чадав.
4Зүрх минь чичрэн айдас намайг эзлээд
Хүсэн тэмүүлсэн бүрэнхий минь
Аймшиг болон хувирав.
5Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.
“Жанжингууд аа, босогтун.
Бамбайнуудаа тослогтун”
6Тиймээс Эзэн надад айлдан,
“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд,
илжиг ба тэмээн цувааг хармагцаа
Маш анхааралтай, сонор сэрэмжтэй байгтун” гэв.
8Тэгээд манаач ийн хашхиран:
“Өө, Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.
Шөнө бүр би манааны байрандаа байрлаж байна.
9Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.”
Нэг нь “Вавилон унав, унав.
Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.#Илч 14:8, 18:2
10Үтрэм дээр цохигдсон ард түмэн минь!
Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс
Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.
11Едомын тухай зөн.
Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар
“Манаач аа, шөнө хэр өнгөрөв?
Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.
12Манаач хариулж
“Өглөө болж байна, гэвч шөнө болно.
Та нар асуумаар бол асуу л даа.
Дахин буцаж ир гэв.
13Арабын тухай зөн.
Деданчуудын жинчид ээ!
Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.
14Темагийн нутгийн оршин суугчид аа,
Цангасанд нь ус авчирч,
Оргодлуудыг талхтай угтагтун!
15Учир нь тэд илднээс, далайсан илднээс,
Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
16Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний хүний жилүүд лугаа адил нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан үгүй болно. 17Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 21: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.