Исаиа 28
28
Авилгач удирдагчид, тахилчид ба эш үзүүлэгчид
1Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм,
Үржилт хөндийн аман дахь
Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох
Дарсанд цохигдсон хүмүүс!
2Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий.
Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи,
Үерлэх усны хүчит шуурга лугаа адил
Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна.
3Ефраимын согтуучуудын бардам титэм нь
Хөл дор гишгэгдэнэ.
4Үржилт хөндийн аман дахь цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг
Зуны өмнө боловсорсон
Анхны инжрийн жимс мэт болно.
Харсан хүний гарт оров уу, үгүй юу,
түүнийг залгина.
5Тэр өдөр түг түмдийн ЭЗЭН
Амьд үлдсэн хүмүүстээ цог жавхлант титэм,
Үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,
6Шүүх газар сууж буй хүнд
Шударга сүнс болж,
Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад
Хүч чадал нь болно.
7Тэд бас дарсанд хөлчиж,
Сархданд найгажээ.
Тахилч хийгээд эш үзүүлэгч ч
Сархданд хөлчүүрэв.
Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж,
Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн,
шүүхэд согтуу байна.
8Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч,
Цэвэр газаргүй болж байна.
9“Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ?
Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ?
Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү?
10Учир нь Тэр
«Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал,
Журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан» гэж байна.”
11Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж
Шулганасан уруул, харь хэлээр дамжуулан ярих болно.#1Ко 14:21
12Тэр тэдэнд
“Энд амралт байна.
Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн.
Энд тайван байна” гэсэн боловч
Тэд сонсохгүй байх юм.
13Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь
“Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал,
Журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан” гэнэ.
Энэ нь тэд явж, гэдрэгээ савж хэмхрээд,
Урхинд орж баригдахын тулд болой.
14Тиймээс Иерусалим дахь
Энэ ард түмнийг захирагч, шооч эрчүүд ээ.
ЭЗЭНий үгийг сонсогтун!
15Учир нь та нар
“Бид үхэлтэй гэрээ байгуулж,
Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө
Бидэнд хүрэхгүй.
Учир нь бид
Худал хуурмагийг хоргодох газраа болгож,
Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.
16Тиймээс Эзэн БУРХАН
“Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг,
Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина.
Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.#Дуу 118:22–23; Ром 9:33, 10:11; 1Пт 2:6
17Би шударга ёсыг хэмжих шугам болгон,
Үнэн зөвийг төвшин болгоно.
Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин
Нууц газрыг усаар урсгана.
18Үхэлтэй байгуулсан гэрээ,
Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь
Хүчингүй болно.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө
Та нарыг гишгэчин дэвслэх болно.
19Тэр өнгөрөх бүрдээ
Та нарыг барина.
Өглөөнөөс өглөөд,
Өдөр шөнөгүй дайран өнгөрнө.
Энэ мэдээг ойлгох нь
Илт айдас байх болно” гэж айлдаж байна.
20Сунаж хэвтэхэд ор нь хэт богино,
Хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.
21ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,
Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн
Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.
Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.#Иош 10:10–12; 2См 5:20; 1Шс 14:11
22Элэглэхээ одоо зогсогтун.
Эс тэгвэл гинж чинь чангарна.
Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг
Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.
23Чих тавин дууг минь чагнаач!
Анхаарал тавин яриаг минь чагнаач!
24Тариачин үр цацахын тулд
Бүх л өдөржингөө газраа хагалдаг уу?
Тэр үргэлж борнойдон
Хөрсийг нь сийрүүлдэг үү?
25Тэр газрын гадаргыг тэгшлэн
Ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү?
Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь,
Хөц будааг талбай дээр нь тарьдаг биш үү?
26Учир нь Бурхан нь түүнд
Журмаар нь заан сургадаг.
27Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй,
Тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй.
Харин ногоон гоньдыг саваагаар,
Гоньдыг шийдмээр балбадаг.
28Талхны тариаг үйрүүлдэг ч
тасралтгүй нүдээд байдаггүй.
Дээр нь бул эргүүлдэг ч
морьд өөрөө нунтагладаггүй.
29Энэ нь бас түг түмдийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Зөвлөгөө нь гайхамшигтай,
Мэргэн ухаан нь агуу их билээ.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 28: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.