Исаиа 48
48
Бүтээгч, чөлөөлөгч Бурхан
1Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд
ЭЗЭНий нэрээр тангараглаж,
Израилийн Бурханыг дууддаг боловч
Үнэн зөв дор байдаггүй.
Израиль хэмээх нэрээр дуудагдсан
Иаковын гэр ээ!
Үүнийг сонс!
2Учир нь тэд ариун хотынхон гэж
өөрсдийгөө нэрлээд,
Израилийн Бурханд түшиж байна.
Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ.
3“Би өнө эртний юмсыг эхнээс тунхаглан
Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд
Гэнэт үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.
4Учир нь чи зөрүүд,
Хүзүү чинь төмөр булчин,
Магнай чинь хүрэл гэдгийг
Би мэднэ.
5«Шүтээн минь үүнийг хийж,
Сийлмэл хөрөг, цутгамал хөрөг минь үүнд тушаасан» гэж
чамайг ярих вий гэсэндээ
Би бүр эхнээс мэдүүлж,
Болохоос нь өмнө чамд сонордуулсан.
6Чи сонссон.
Энэ бүгдийг харагтун.
Чи үүнийг мэдүүлэхгүй юу?
Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг,
Чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.
7Тэдгээр нь урьд биш, сая бүтээгдсэн юм.
«Хараач, би үүнийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд
Өнөөдрийг хүртэл
чи тэдгээрийг сонсоогүй.
8Чи сонсоогүй, мэдээгүй.
Урьдаас чих чинь нээгдээгүй байв.
Учир нь чи урван тэрслэх бөгөөд
Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь
Би мэдэж байлаа.
9Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,
Өөрийгөө алдаршуулахын тулд
Би чамайг тасталгүй тэвчлээ.
10Үзэгтүн, мөнгө шиг биш ч
Би чамайг цэвэршүүлсэн.
Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор
Би сонгосон.
11Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ.
Учир нь Миний нэр
яаж бузарлагдаж чадах юм бэ?
Би алдраа бусдад өгөхгүй.
12Намайг сонсогтун Иаков аа,
Миний дуудсан Израиль аа.
Би Тэр мөн.
Би эхэн бөгөөд Би бас эцэс.#Иса 44:6; Илч 1:17, 22:13
13Мутар минь дэлхийг суурилуулан
Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв.
Би тэднийг дуудахад
тэд хамтдаа зогсдог.
14Бүгдээрээ цуглаж, сонсогтун.
Хэн нь эдгээрийг тунхагласан бэ?
ЭЗЭН түүнийг хайрладаг.
Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж,
Мутар нь халдеичуудын эсрэг байна.
15Би, Би айлдав.
Би түүнийг дуудаж,
Би түүнийг авчирсан бөгөөд
тэр замдаа өлзийтэй байна.
16Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!
Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд
Энэ нь болох үеэс
Би тэнд байсан юм.
Одоо Эзэн БУРХАН
Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”
17Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН
Ингэж айлдаж байна.
Чамд тустайг сурган
Чамайг явах замаар чинь удирддаг
“Бурхан ЭЗЭН чинь Би байна.
18Тушаалуудад минь
анхааралаа хандуулдаг ч болоосой, чи!
Тэгвэл амар тайван чинь гол мэт,
Зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан.
19Үр удам чинь элс мэт,
Хэвлээс чинь гарагчид
Элсний ширхэг мэт болно.
Нэрс нь оршихуйгаас минь
Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”
20Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа!
Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож,
Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж
Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.#Илч 18:4
21Тэр тэднийг цөлөөр дагуулах үед
тэд цангаагүй.
Тэр тэдний төлөө хаднаас ус урсгаж,
Тэрээр хадыг хагалан ус оргилуулсан.
22“Буруутад амар тайван үгүй” гэж
ЭЗЭН айлдав.#Иса 57:21
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 48: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Исаиа 48
48
Бүтээгч, чөлөөлөгч Бурхан
1Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд
ЭЗЭНий нэрээр тангараглаж,
Израилийн Бурханыг дууддаг боловч
Үнэн зөв дор байдаггүй.
Израиль хэмээх нэрээр дуудагдсан
Иаковын гэр ээ!
Үүнийг сонс!
2Учир нь тэд ариун хотынхон гэж
өөрсдийгөө нэрлээд,
Израилийн Бурханд түшиж байна.
Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ.
3“Би өнө эртний юмсыг эхнээс тунхаглан
Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд
Гэнэт үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.
4Учир нь чи зөрүүд,
Хүзүү чинь төмөр булчин,
Магнай чинь хүрэл гэдгийг
Би мэднэ.
5«Шүтээн минь үүнийг хийж,
Сийлмэл хөрөг, цутгамал хөрөг минь үүнд тушаасан» гэж
чамайг ярих вий гэсэндээ
Би бүр эхнээс мэдүүлж,
Болохоос нь өмнө чамд сонордуулсан.
6Чи сонссон.
Энэ бүгдийг харагтун.
Чи үүнийг мэдүүлэхгүй юу?
Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг,
Чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.
7Тэдгээр нь урьд биш, сая бүтээгдсэн юм.
«Хараач, би үүнийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд
Өнөөдрийг хүртэл
чи тэдгээрийг сонсоогүй.
8Чи сонсоогүй, мэдээгүй.
Урьдаас чих чинь нээгдээгүй байв.
Учир нь чи урван тэрслэх бөгөөд
Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь
Би мэдэж байлаа.
9Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,
Өөрийгөө алдаршуулахын тулд
Би чамайг тасталгүй тэвчлээ.
10Үзэгтүн, мөнгө шиг биш ч
Би чамайг цэвэршүүлсэн.
Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор
Би сонгосон.
11Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ.
Учир нь Миний нэр
яаж бузарлагдаж чадах юм бэ?
Би алдраа бусдад өгөхгүй.
12Намайг сонсогтун Иаков аа,
Миний дуудсан Израиль аа.
Би Тэр мөн.
Би эхэн бөгөөд Би бас эцэс.#Иса 44:6; Илч 1:17, 22:13
13Мутар минь дэлхийг суурилуулан
Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв.
Би тэднийг дуудахад
тэд хамтдаа зогсдог.
14Бүгдээрээ цуглаж, сонсогтун.
Хэн нь эдгээрийг тунхагласан бэ?
ЭЗЭН түүнийг хайрладаг.
Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж,
Мутар нь халдеичуудын эсрэг байна.
15Би, Би айлдав.
Би түүнийг дуудаж,
Би түүнийг авчирсан бөгөөд
тэр замдаа өлзийтэй байна.
16Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!
Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд
Энэ нь болох үеэс
Би тэнд байсан юм.
Одоо Эзэн БУРХАН
Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”
17Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН
Ингэж айлдаж байна.
Чамд тустайг сурган
Чамайг явах замаар чинь удирддаг
“Бурхан ЭЗЭН чинь Би байна.
18Тушаалуудад минь
анхааралаа хандуулдаг ч болоосой, чи!
Тэгвэл амар тайван чинь гол мэт,
Зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан.
19Үр удам чинь элс мэт,
Хэвлээс чинь гарагчид
Элсний ширхэг мэт болно.
Нэрс нь оршихуйгаас минь
Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”
20Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа!
Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож,
Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж
Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.#Илч 18:4
21Тэр тэднийг цөлөөр дагуулах үед
тэд цангаагүй.
Тэр тэдний төлөө хаднаас ус урсгаж,
Тэрээр хадыг хагалан ус оргилуулсан.
22“Буруутад амар тайван үгүй” гэж
ЭЗЭН айлдав.#Иса 57:21
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.