Исаиа 57
57
Шүтээн дагасан Израилийн доройтол
1Зөвт хүн мөхөх бөгөөд
Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.
Энэрэлт хүмүүсийг авч явахад
Хэн ч үл ойлгоно.
Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,
2Амар тайванд тэрээр орно.
Зөв замаар явагч
Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.
3Харин илбэчин эмийн хөвгүүд,
Завхайрагч садар самуун эмийн үр удам аа,
Нааш ирэгтүн.
4Та нар хэнийг шоолж байна вэ?
Хэний эсрэг амаа томоор ангайлгаж,
Хэлээ гаргана вэ?
Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд,
Худал хуурмагийн үр удам бөгөөд
5Царс моддын дунд,
Ногоон мод бүрийн доор
Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж,
Гуу жалганд, хавцлын ан цавд
хүүхдүүдээ алдаг биш үү?
6Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь
чиний хувь юм.
Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.
Чи тэдэнд л ундаан өргөл асгаж,
Идээн өргөл өргөсөн билээ.
Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?
7Өндөр, сүрлэг уулан дээр чи ороо засаж,
Тахил өргөхөөр тийшээ гарсан.
8Хаалга хатавчнуудын ард чи
Тэмдгүүдээ тавьжээ.
Үнэндээ Надаас эргэн чи биеэ нүцгэлж
Дээш гарч, ороо өргөсгөн
Тэдэнтэй тохиров.
Чи тэдний оронд дуртай,
Чи тэдний нүцгэнийг харсан.
9Чи хаан уруу тостой очиж,
Үнэртнээ нэмэгдүүлсэн.
Чи элчингүүдээ алс хол газар илгээн
Үхэгсдийн орон уруу буулгасан.
10Замын уртад чи туйлдсан ч
“Найдлага үгүй” гэж хэлээгүй.
Гарт чинь амь олдсоор байгаа учраас
Чи доройтоогүй л байна.
11Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи
Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ?
Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас
Чи Надаас эмээхгүй болсон уу?
12Би чиний зөвт байдал, үйлсийг чинь тунхаглана.
Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.
13Орилж байхад чинь
Бүлэглэл чинь чамайг авраг!
Салхи тэд бүгдийг чинь хийсгэж,
Үлээх агаар тэднийг авна.
Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн
Ариун уулыг минь эзэмшинэ.
Тусламж, эдгэрлийн амлалт
14Босгогтун, босгогтун.
Замыг бэлтгэгтүн.
Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно.
15Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч,
Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав.
“Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд,
Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд
Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь
Би өндөрт, ариун газарт оршдог.
16Би мөнхөд заргалдахгүй,
Үргэлж ууртай байхгүй.
Эс тэгвэл сүнснүүд ч,
Миний бүтээсэн амьсгалууд ч
Өмнө минь сульдах болно.
17Шунал хэмээх хилэнцээс нь болж
Би хилэгнэн түүнийг цохив.
Би өөрийгөө нууж, уурлаж байлаа.
Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.
18Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ.
Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд
гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,
19Уруулын үр жимсийг бүтээнэ.
Амар тайван, амар тайван
Хол ойрынхонд байх болтугай.
Би түүнийг эдгээнэ” гэж
ЭЗЭН айлдаж байна.#Еф 2:17
20Гэвч буруутууд дайвалзах далай мэт,
Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад
Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.
21“Буруутуудад амар тайван үгүй” гэж
Бурхан минь айлдаж байна.#Иса 48:22
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 57: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Исаиа 57
57
Шүтээн дагасан Израилийн доройтол
1Зөвт хүн мөхөх бөгөөд
Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.
Энэрэлт хүмүүсийг авч явахад
Хэн ч үл ойлгоно.
Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,
2Амар тайванд тэрээр орно.
Зөв замаар явагч
Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.
3Харин илбэчин эмийн хөвгүүд,
Завхайрагч садар самуун эмийн үр удам аа,
Нааш ирэгтүн.
4Та нар хэнийг шоолж байна вэ?
Хэний эсрэг амаа томоор ангайлгаж,
Хэлээ гаргана вэ?
Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд,
Худал хуурмагийн үр удам бөгөөд
5Царс моддын дунд,
Ногоон мод бүрийн доор
Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж,
Гуу жалганд, хавцлын ан цавд
хүүхдүүдээ алдаг биш үү?
6Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь
чиний хувь юм.
Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.
Чи тэдэнд л ундаан өргөл асгаж,
Идээн өргөл өргөсөн билээ.
Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?
7Өндөр, сүрлэг уулан дээр чи ороо засаж,
Тахил өргөхөөр тийшээ гарсан.
8Хаалга хатавчнуудын ард чи
Тэмдгүүдээ тавьжээ.
Үнэндээ Надаас эргэн чи биеэ нүцгэлж
Дээш гарч, ороо өргөсгөн
Тэдэнтэй тохиров.
Чи тэдний оронд дуртай,
Чи тэдний нүцгэнийг харсан.
9Чи хаан уруу тостой очиж,
Үнэртнээ нэмэгдүүлсэн.
Чи элчингүүдээ алс хол газар илгээн
Үхэгсдийн орон уруу буулгасан.
10Замын уртад чи туйлдсан ч
“Найдлага үгүй” гэж хэлээгүй.
Гарт чинь амь олдсоор байгаа учраас
Чи доройтоогүй л байна.
11Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи
Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ?
Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас
Чи Надаас эмээхгүй болсон уу?
12Би чиний зөвт байдал, үйлсийг чинь тунхаглана.
Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.
13Орилж байхад чинь
Бүлэглэл чинь чамайг авраг!
Салхи тэд бүгдийг чинь хийсгэж,
Үлээх агаар тэднийг авна.
Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн
Ариун уулыг минь эзэмшинэ.
Тусламж, эдгэрлийн амлалт
14Босгогтун, босгогтун.
Замыг бэлтгэгтүн.
Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно.
15Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч,
Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав.
“Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд,
Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд
Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь
Би өндөрт, ариун газарт оршдог.
16Би мөнхөд заргалдахгүй,
Үргэлж ууртай байхгүй.
Эс тэгвэл сүнснүүд ч,
Миний бүтээсэн амьсгалууд ч
Өмнө минь сульдах болно.
17Шунал хэмээх хилэнцээс нь болж
Би хилэгнэн түүнийг цохив.
Би өөрийгөө нууж, уурлаж байлаа.
Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.
18Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ.
Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд
гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,
19Уруулын үр жимсийг бүтээнэ.
Амар тайван, амар тайван
Хол ойрынхонд байх болтугай.
Би түүнийг эдгээнэ” гэж
ЭЗЭН айлдаж байна.#Еф 2:17
20Гэвч буруутууд дайвалзах далай мэт,
Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад
Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.
21“Буруутуудад амар тайван үгүй” гэж
Бурхан минь айлдаж байна.#Иса 48:22
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.