Иаков 2
2
Ялгаварлахаас сэрэмжлүүлсэн нь
1Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. 2Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн мөн хиртэй хувцастай ядуу хүн орж ирвэл 3та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл 4та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу? 5Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү? 6Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? 7Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? 8Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.#Лев 19:18 9Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. 10Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. 11Учир нь “Чи бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Чи хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно.#Гэт 20:13–14; Дх 5:17–18 12Эрх чөлөөний хуулиар шүүгдэх ёстойчууд шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд. 13Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.
Үйлсгүй итгэл үхмэл
14Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? 15Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, 16та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? 17Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. 18Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм. 19Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм. 20Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй#2:20 ЗБ-т үхмэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? 21Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?#Эх 22:1–14 22Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. 23“Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон.#Эх 15:6; 2Шс 20:7; Иса 41:8 24Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна. 25Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?#Иош 2:1–21 26Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.
Одоогоор Сонгогдсон:
Иаков 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: