Иаков 5
5
Дарлагч баячуулд сэрэмжлүүлэх нь
1Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл, орил. 2Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь хивэн хорхой иджээ.#Мт 6:19 3Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махбодыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнэсээ эцсийн өдрүүдэд хураажээ. 4Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.#Дх 24:14–15 5Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ. 6Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.#5:6 эсвэл хүмүүс та нарыг эсэргүүцдэггүй эсвэл Бурхан та нарыг эсэргүүцэхгүй юу?
Зовлон дахь тэвчээр
7Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм. 8Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. 9Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна. 10Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун. 11Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.#Иов 1:21–22, 2:10; Дуу 103:8 12Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за нь за”, “үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.#Мт 5:34–37
Итгэлийн залбирал
13Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. 14Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.#Мк 6:13 15Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн болвоос тэрээр уучлагдах болно. 16Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ.#1Ха 17:1, 18:1 18Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм.#1Ха 18:42–45 19Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, 20хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг#5:20 эсвэл өөрийн сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг та нар мэдэгтүн.#Сур 10:12; 1Пт 4:8
Одоогоор Сонгогдсон:
Иаков 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.