Шүүгчид 20

20
Овгууд бениаминчуудыг дайрав
1Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав. 2Бүх ард түмний удирдагчид Бурханы ард түмний хотол түмэн болох Израилийн бүх овгууд илд агссан дөрвөн зуун мянган явган хүн чуулав. 3Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов. Израилийн хөвгүүд
—Энэ бузар хэрэг хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэв. 4Алагдсан эмэгтэйн нөхөр леви хүн хариулан
—Би татвар эмийнхээ хамт Бениаминд харьяалагддаг Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ. 5Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг тойрон хүрээлсэн билээ. Тэд намайг алахыг санаархсан ба миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн. 6Би татвар эмээ авч, түүнийг хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм гутамшигт булай хэргийг үйлдсэн юм. 7Үзэгтүн, Израилийн хөвгүүд та нар одоо бүгдээрээ хамт байна. Энд санаа бодолоо хэлж, зөвлөлд гэв. 8Тэгтэл ард түмэн нэг хүн мэт босож
—Бидний нэг нь ч майхан уруугаа явахгүй, хэн ч замаасаа хэлбийж гэр өөдөө буцахгүй. 9Харин одоо Гибеад#20:9 ЭНО-д Гибеаг довтлоход бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид мордъё. 10Бениамины Гибеад очиж, Израильд үйлдсэн тэдний бүх гутамшигт хэрэгт тохирсон арга хэмжээ авах ард түмний хүнсийг авчруулахаар зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид Израилийн бүх овгоос авна. 11Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн тэр хотын эсрэг чуулав. 12Израилийн овгууд Бениамин овог даяар эрчүүдийг илгээн
—Та нарын дунд болсон гэмт хэрэг чинь юу гээч вэ? 13Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг гаргаж өгөгтүн. Бид тэднийг алж, Израилиас энэ бузрыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонсохыг хүссэнгүй. 14Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав. 15Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилдэг долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агссан хүн байсан билээ. 16Эдгээр бүх хүний дотор солгой гартай шилдэг долоон зуун#20:15–16 ЭНО-д эрчүүд байлаа. хүн байлаа. Эд бүгд чулуугаар байгаа алдалгүй онч сайтай дүүгүүрддэг байв. 17Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.
18Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув.
—Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд
—Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав. 19Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув. 20Израилийн эрс Бениамины эсрэг тэмцэлд одож, Гибеад тэдний эсрэг тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 21Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө Израилийн хорин хоёр мянган эрсийг газар унагав. 22Харин Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 23Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс
—Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН
—Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа. 24Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдэд ойртон ирэв. 25Бениамин ч хоёр дахь өдрөө тэдний өөдөөс Гибеагаас гарч ирээд, Израилийн хөвгүүдээс дахин арван найман мянган хүнийг газар дэрлүүлэв. Тэд илд агссан байлаа. 26Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. 27Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. Тэр өдрүүдэд Бурханы гэрээний авдар Бетелд байв. 28Мөн тэр өдрүүдэд Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд
—Би өөрийн дүү Бениаминтай дахин тэмцэлдэхээр мордох уу эсвэл болих уу гэсэнд ЭЗЭН
—Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт өгөх болно гэж айлдав. 29Тэгээд Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив. 30Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв. 31Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч ирж, хотоос таслагдав. Тэд өмнөхийн адил ард олноос заримыг нь алж эхлэн тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа уруу хүрэх замд задгай талд Израилийн гучин хүнийг устгав. 32Бениамины хөвгүүд
—Тэд анхных шигээ бидний өмнө цохигдлоо гэлцэв. Харин Израилийн хөвгүүд
—Тэднийг хотоос холдуулан зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа. 33Тэгэхэд Израилийн эрчүүд байсан газраасаа хөдөлж, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Гебагийн баруун задгай дахь нуувчаасаа гарч ирэв. 34Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг тулж ирсэн ба тулалдаан хүнд байлаа. Тэдэнд гай нүүрлэснийг харин тэд мэдсэнгүй. 35ЭЗЭН, Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг цохиж унагав. 36Ингэж Бениамины хөвгүүд дийлдсэнээ мэдэв. Гибеад отогчдын хүчээ зузаатгасандаа найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зай тавьж өгөхөд, 37отогчид яаравчлан Гибеаг довтлов. Отогчид цөмрөн ороод хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив. 38Израиль эрчүүд хотоос өтгөн үүл мэт утаа гаргаарай гэж отогчидтой тохирсон байв. 39Израилийн эрчүүд тулалдаанаас буцахад, Израилийн эрчүүдээс гучаад хүнийг Бениамин цохин алаад, урьдын тулааных шиг бидний өмнө тэд бүрмөсөн цохиуллаа хэмээн хэлцэж байх үед 40хотоос утаан баганан үүл олгойдон гарч эхлэв. Бениамин эргэн хартал, үзэгтүн, хот бүхлээрээ тэнгэр өөд дүрэлзэн шатаж байлаа. 41Израилийн эрчүүд эргэж дайрсанд, өөрсдөд нь гай нүүрлэж буйг Бениамин эрчүүд хараад сандран тэвдэцгээв. 42Тэд Израилийн эрчүүдээс эргэн цөлийн замаар зугтахад нэг талаас тэд араас нь нэхэн тулалдаж, нөгөө талаас нь хотоос гарч ирэгсэд бас дайран тэднийг дундаа оруулан устгав. 43Тэд Бениаминыг бүслэн тэднийг амсхийлгэлгүй нэхэж, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт гүйцэв.#20:43 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 44Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ. 45Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж аваад, үлдсэнийг нь Гидом хүртэл нэхэн хөөж, тэднээс хоёр мянган хүнийг алав. 46Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүн сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв. 47Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэд Риммоны хаданд дөрвөн сар байв. 48Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцан очиж, тэднийг болон хот доторх тэндхийн хүн, мал, тааралдсан хамаг юмсыг нь илдний ирээр цохив. Тэд мөн тааралдсан бүх хотоо галдан шатаав.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү