Шүүгчид 9
9
Абимелехийн хаанчлах оролдлого
1Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж тэдэнд болон эхийнхээ эцгийн бүлийн бүхий л овогт хандан
— 2Шехемийн бүх иргэдийн өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг санагтун гэв. 3Түүний эдгээр үгсийг Шехемийн бүх иргэдэд Абимелехийн нагац нар нь хэлсэнд Абимелех тэдний зүрхэнд нийцэж
—Тэр бидний ах дүү шүү дээ гэж тэд хэлцгээжээ. 4Тэд Баал-беритийн сүмээс далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа. 5Тэгээд Абимелех, Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ. 6Шехемийн болон Бет-миллогийн хамаг иргэд нэгдээд тэд явж Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.
Сургаалт зүйрлэл: Мод
7Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж Геризим уулын оргил дээр гарч зогсоод дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж
—Шехемийн иргэд ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно. 8Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан “Бидний хаан болооч” гэсэнд 9чидун мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв. 10Тэгэхээр нь модод инжрийн модонд “Ирж, бидний хаан болооч” гэсэнд 11инжрийн мод тэдэнд “Би амтлаг сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэж хэлэв. 12Тэгэхэд модод усан үзмийн модонд “Ирж, бидний хаан болооч” гэв. 13Харин усан үзмийн мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг баярлуулах шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэв. 14Эцэст нь бүх модод махирст “Ирж, бидний хаан болооч” гэсэнд 15махирс хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж, миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс махирсаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэжээ.
16Гэтэл одоо та нар Абимелехийг үнэн ба чин сэтгэлээр хаанд өргөмжлөв үү? Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайныг хийн, ачит үйлсийнх нь ёсоор хандав уу? 17Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас чөлөөлөн аварсан билээ. 18Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алаад та нарын ах дүүгийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн иргэдийн хаан болгов. 19Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээр хандсан аваас та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг. 20Харин тийм бус аваас Абимелехээс гал гарч Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч Абимелехийг галдан шатааг гэв. 21Тэгээд Иотам оргон зайлж Беерт ирээд өөрийн ах Абимелехээс айж тэнд суув.
Абимелехийн уналт
22Абимелех гурван жил Израилийг захирчээ. 23Дараа нь Бурхан, Абимелех болон Шехемийн иргэдийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн иргэд Абимелехээс урвав. 24Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон ах дүүгээ алсан Абимелех дээр хийгээд энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой. 25Түүнд дайсагнасан Шехемийн иргэд уулсын оройд сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав. 26Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн иргэд түүнд найдвар тавих боллоо. 27Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав. 28Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал
—Абимелех гэгч хэн бэ? Шехемийнхэн бид хэн болоод түүнд зарагдах ёстой вэ? Абимелех бол Иеруббаалын хөвгүүн, Зебул бол Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд бид үйлчилж болох атал юунд Абимелехт зарагдана вэ? 29Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт
—Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн гэж хэлүүлэв. 30Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа. 31Тэр Арума уруу Абимелехэд нууцаар элч нарыг илгээн
—Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна. 32Тэгэхээр өөрийнхөө хүмүүсийн хамт шөнөөр босож, талд отон суугтун. 33Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүний хамтрагчид таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв. 34Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард олон шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг отон суув. 35Ебедийн хөвгүүн Гаал гарч ирэн хотын хаалганы үүдэнд зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо. 36Гаал тэр хүмүүсийг хараад Зебулд
—Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд
—Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв. 37Гаал дахин
—Үзэгтүн, хүмүүс энэ газрын өндөрлөгөөс бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв. 38Тэгэхэд Зебул түүнд
—Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод тэдэнтэй тулалдагтун гэв. 39Тэгэхэд Гаал, Шехемийн иргэдийн түрүүнд гарч яван Абимелехтэй тулалдлаа. 40Абимелех давшиж, Гаал ухрав. Хотын хаалга үүд хүртэл олон хүн эрсдэн унав. 41Дараа нь Абимелех, Арумад үлдэж, харин Зебул, Гаалыг ах дүүсийнх нь хамт Шехемд суулгалгүй тэднийг хөөн зайлуулав. 42Дараагийн өдөр нь ард олон талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв. 43Тэр өөрийн хүмүүсийг авч гурван ангид хуваагаад талд отон суув. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг тэр үзээд тэднийг цохив. 44Дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан бүгд уруу довтолж, тэднийг устгажээ. 45Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн дээр нь давс цацав. 46Шехемийн цамхгийн бүх иргэд үүнийг сонсоод Ел-беритийн сүмийн доод хонгилд орцгоожээ. 47Шехемийн цамхгийн бүх иргэд бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд 48Абимелех хамт байсан бүх ард олонтойгоо Залмон ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин аваад түүнийгээ өргөж мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ
—Миний юу хийхийг харсны дагуу та нар ч даруй дуурайн хийгтүн гэж тушаав. 49Бүх ард олон ч мөн нэг нэг мөчир цавчин Абимелехийг даган явж тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүн, мянга орчим эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв. 50Тэгээд Абимелех Тебез уруу явж Тебезийн харалдаа бүслэн хуарагнаад түүнийг эзлэв. 51Гэвч хотын төвд нэгэн бөх бат цамхаг байлаа. Хотын ахлагч нар, бүх иргэд эр эмгүй бүгд тийш зугтан орж өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэр өөд авиран гарав. 52Абимелех цамхагт очин тэдний эсрэг тулалдаж, гал тавихаар цамхгийн үүдэнд ойрттол 53нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн бул чулууг авч шидэн гавлыг нь хагалжээ.#2См 11:21 54Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж
—Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв. 55Израиль хүмүүс Абимелехийн үхсэнийг хараад бүгд гэр гэртээ харьцгаав. 56Ингэж өөрийнхөө далан ах дүүг алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь буцаан буулгав. 57Бурхан бас Шехемийн эрчүүдийн бүх л бузар мууг эргүүлэн өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал ийнхүү тэдэн дээр ирэв.
Одоогоор Сонгогдсон:
Шүүгчид 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: