Иеремиа 10
10
Шүтээнүүд Израилийг сүйрүүлэв
1Израилийн гэр ээ,
ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.
2ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үндэстнүүдийн замналыг бүү сур.
Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол
Чи харин тэдгээрээс бүү ай.
3Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм.
Учир нь энэ нь ойгоос тайрсан мод,
Сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм.
4Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй,
Ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг.
5Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт
Үл ярьж, эс явах тул тэднийгээ
Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу!
Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул
Тэднээс бүү эмээ.”
6ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй.
Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа.
7Үндэстнүүдийн Хаан, Танаас
Хэн айхгүй байх билээ?
Үнэхээр энэ нь Танд зохистой.
Учир нь үндэстнүүдийн бүх мэргэн хүмүүсийн дунд
Бас тэдний бүхий л хаанчлалуудад
Тантай адил хэн ч үгүй.#Илч 15:4
8Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.
Тэдний шүтээн бол мод.
9Давтсан мөнгийг Таршишаас,
Алтыг Уфазаас авчирч,
Дархны болон алтны дархны гараар бүтээсэн.
Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан.
Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.
10Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан.
Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан.
Уур хилэнд нь дэлхий хөдөлж,
Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.
11Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.
12Хүч чадлаараа дэлхийг бий болгож,
Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ.
Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.
13Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд
Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.
Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,
Агуулахуудаасаа салхийг гаргадаг.
14Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм.
Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй.
Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд
тэдэн дотор амьсгал үгүй.
15Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.
Шийтгэлийнхээ цагт тэд устана.
16Иаковын хувь эдгээртэй адил биш.
Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд
Израиль нь Түүний өвийн овог юм.
Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.
Айсуй цөллөг
17Бүслэлтэд байдаг та нар
Газраас баглаатай юмаа ав!
18Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хөсөр хаяж,
Тэдний дээр зовлон авчирна
Тэгээд тэд үүнийг амсах болно.”
19Золгүй еэ! Гэмтэв би!
Шарх минь эдгэршгүй.
Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.
20Майхан минь сүйтгэгдсэн бөгөөд
Бүх оосор минь тасрав.
Хөвгүүд минь надаас явж, хэн ч үлдсэнгүй.
Майхныг минь дэлгэж,
Хөшигнүүдийг минь тогтоох хэн ч алга.
21Учир нь хоньчид тэнэг болж,
ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй.
Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.
22Мэдээний дуу!
Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор
Хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.
23ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ.
Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ.
24Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус,
Шударга ёсоор засаач.
Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.
25Таны мэддэггүй үндэстнүүд дээр
Таны нэрийг дууддаггүй ургууд дээр
Уур хилэнгээ Та асгаач.
Учир нь тэд Иаковыг залгижээ.
Тэд түүнийг залгин шатааж,
Орон байрыг нь эзгүйрүүлжээ.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.