Иеремиа 12
12
Иеремиагийн гомдол
1Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь.
Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна.
Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ?
Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?
2Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ.
Тэд ургаж, үр жимс ч хүртэл гаргажээ.
Та тэдний уруулд ойр боловч
Тэдний цээж дотроос хол билээ.
3ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй,
Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ.
Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч,
Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!
4Энэ газар хэдий болтол гашуудаж,
Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ?
Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир
Амьтад ба шувууд устгагдсан билээ.
Учир нь тэд “Тэр#12:4 Тэр: Иеремиа эсвэл ЭЗЭН бидний төгсгөлийг харахгүй”#12:4 ЭНО-д Тэр бидний юу хийж байгааг харахгүй эсвэл Түүний хэлдэг юмс хэзээ ч биелэхгүй гэцгээсэн.
Бурханы хариулт
5“Явганыг дагаж гүйгээд ядарлаа гэвэл
Чи, морьтонтой хэрхэн уралдах болж байна?
Амгалангийн газар унаж тусаж байвал
Иорданы шугуйд чи яах билээ?
6Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь,
Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж,
Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан.
Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”
7“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв.
Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.
8Миний өв Надад ой доторх арслан мэт болов.
Тэр Над уруу архирав.
Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.
9Миний өв Надад толбот шувуу адил юм уу?
Махчин шувууд түүний эсрэг
тал бүрд байна уу?
Явж, талын бүх араатан амьтныг цуглуулж,
Тэднийг залгиулуулахаар авчир!
10Усан үзмийн талбайг минь
Олон хоньчин сүйтгэж,
Тариалангийн талбайг минь талхлав.
Тааламжит талбайг минь тэд
Эзгүй цөл болгов.
11Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн
Миний өмнө гашуудаж байна.
Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул
Бүхий л газар нутаг зэлүүд болов.
12Цөл дэх бүх нүцгэн дов толгой дээр сүйтгэгчид ирцгээв.
Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас
Нөгөөг хүртэл залгиж байна.
Хэнд ч амар амгалан байсангүй.
13Тэд буудай тариад, өргөст ургамал хурааж авав.
Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав.
Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас
ургацаасаа ичигтүн”
14Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна. 15Би үндсээр нь тастсаны дараа тэднийг дахин энэрнэ. Буцаагаад хүн нэгбүрийг өвд нь, нутагт нь Би авчирна. 16Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно. 17Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: