Иеремиа 14
14
Их ган гачиг
1Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь
2“Иуда гашуудаж, үүд хаалганууд нь гудайна.
Тэд гашуудан газар хөсөр суух бөгөөд
Иерусалимын хашхираан дээш одов.
3Ноёд нь зарц нараа усанд явуулав.
Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов.
Хоосон савтайгаа тэд буцаж ирэв
Ичгүүр, доромжлолд орж,
толгойгоо тэд бүтээцгээв.
4Хур үзээгүй нутгийн газар нь хагарав.
Ичгүүрт орсон тариачид
толгойгоо бас бүтээцгээв.
5Ургамал ногоогүй талд согоо хүртэл
Илийгээ төрүүлсэн нь зөвхөн хаяхын тулд ажээ.
6Нүцгэн толгод дээр зогсож буй хулан
Цөөвөр чоно мэт аахилна.
Өвс ургаагүй тул нүдний нь гал бөхнө.
7Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч,
ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч!
Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад
Таны эсрэг бид нүгэл үйлдэв.
8Аяа, Израилийн найдвар аа,
Зовлон шаналангийн үед түүнийг Аврагч аа,
Хүний газар буй ирмэл хүн мэт,
Хоног тойруулахаар майхнаа босгосон аялагч мэт Та байх гэж үү?
9Айсан хүн мэт,
Аварч чадахгүй хүчтэн адил Та байх гэж үү?
Гэлээ ч Та бидний дунд байгаа,
Аяа ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ.
Биднийгээ бүү орхиоч!”
10ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна.
“Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ.
Тэд хөлөө хорьж барьсангүй.
Тиймээс ЭЗЭН тэднийг зөвшөөрөн авдаггүй.
Одоо Тэрээр тэдний хилэнцийг санаж,
Тэдний нүглийг шийтгэнэ.”
11Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир. 12Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.
Хуурамч эш үзүүлэгчдийг буруушаав
13Харин би “Аяа, Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин Тэр та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэв. 14Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа
— Эш үзүүлэгчид нэрээр минь худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлгө, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхийг эш үзүүлж байна. 15Түүнчлэн Би тэднийг илгээгээгүй байхад нэрээр минь эш үзүүлж «Энэ газар нутагт илд ба өлсгөлөн учрахгүй» гэж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно! 16Мөн тэдний эш үзүүллэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь, хөвгүүдийг нь бас охидыг нь оршуулах хэн ч үгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.
17Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно.
“Нүд минь шөнө ч өдөр ч
нулимс урсгаг, нулимс бүү зогсог.
Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж,
Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.
18Хээр тал уруу би гарч харвал,
Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна!
Хотод мөн орж ирвэл,
Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна!
Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь
Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.
Өршөөл эрэхүй
19Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?
Эсвэл Та Сионыг жигшсэн үү?
Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?
Амар амгаланг хүлээсэн боловч
Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй.
Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч,
Үзэгтүн, аймшиг ирэв!
20Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа,
Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ.
Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.
21Нэрийнхээ төлөө биднийг бүү жигшээч!
Алдрынхаа сэнтийг бүү шившиг болгооч!
Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж,
Бүү цуцлаач!
22Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу?
Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу?
Энэ нь Та биш гэж үү,
Бидний Бурхан ЭЗЭН?
Тиймээс бид Танд найдаж байна.
Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 14: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.