Иеремиа 16
16
Иеремиагийн гооньчлол ба бусад мэдээ
1ЭЗЭНий үг над дээр бас ирж, 2“Чи өөртөө эхнэр авах ёсгүй бөгөөд энэ нутагт хөвгүүд, охидтой ч болох ёсгүй” гэв. 3Учир нь энэ нутагт төрдөг охид, хөвгүүдийн талаар, тэднийг төрүүлсэн эхчүүд, энэ нутагт тэднийг гаргасан эцгүүдийнх нь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. 4“Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.” 5Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 6“Том, жижиг бүх хүн энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний араас гашуудахгүй. Биеэ урж, толгойн үсээ хусан гашуудагч ч олдохгүй. 7Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй. 8Үүнээс гадна чи идэж уухаар тэдэнтэй хамт суухын тулд найрын гэрт орох ёсгүй.” 9Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би нүдний чинь өмнө чиний өдрүүдэд энэ газраас баяр хөөр, баяслын дууг мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно.”#Иер 7:34, 25:10; Илч 18:23 10Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ. 11Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна. 12“Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу. 13Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.
Израилийг Бурхан сэргээнэ
14ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэгдэхгүй. 15Харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх газраасаа буцаан авчирсан ЭЗЭН амьд!» гэж хэлэгдэх өдрүүд ирэх болно. Учир нь тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн нутагт тэднийг эргүүлэн авчрах болно. 16Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана. 17Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй. 18Тэд газар нутгийг минь бузарласан тул Би эхлээд тэдний хилэнц ба нүглийн шийтгэлийг давхар барина. Тэд нутгийг минь жигшүүрт шүтээнүүдийнхээ сэгээр бузарлаж, өвийг минь жигшүүрт зүйлээрээ дүүргэв.”
19Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз,
Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН!
Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж,
“Бидний эцэг өвгөд худал хуурмаг,
ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.
20Хүн өөртөө бурхад хийж чадах уу?
Эд нь ямар бурхад байхав.
21Тиймээс үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд хүч, чадалаа мэдүүлнэ. Миний нэр ЭЗЭН гэдгийг тэд мэдэх болно.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: