Иеремиа 29
29
Цөлөгдөгсдөд илгээсэн захидал
1Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.#2Ха 24:12–16; 2Шс 36:10 2(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.) 3Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар Иудагийн хаан Зедекиагаас Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарт илгээж
— 4Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгчдөд ингэж айлдаж байна. 5«Байшин бариад амьдар. Цэцэрлэг тариалж, бүтээгдэхүүнийг нь ид. 6Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр. 7Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.» 8Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа танай эш үзүүлэгчид ба төлгөчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс. 9Тэд нэрээр минь та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ.#2Шс 36:21; Иер 25:11; Дан 9:2 11Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12«Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. 13Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.#Дх 4:29 14Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»
15Та нар «Бидний төлөө ЭЗЭН, эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас 16Давидын сэнтийд суудаг хаан ба энэ хотод амьдардаг бүх хүн бас та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж хэлж байна. 17Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн бас тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохооргүй болсон инжиртэй адил болгоно. 18Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно. 19Учир нь тэд миний үгсийг тоогоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. «Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. 20Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгч та нар ЭЗЭНий үгийг сонсогтун. 21Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно. 22Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгч харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хааны галд шарагдсан Зедекиа болон Ахабтай адил болгог. 23Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”
Шемаиагийн захидал
24Нехелам хүн Шемаиад чи ярь. 25Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж 26“ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв. 27Гэтэл чи яагаад чамд эш үзүүлэгч болж аашилдаг анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ? 28Учир нь тэрээр Вавилон уруу бидэнд «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, цэцэрлэгүүд тарьж, гарсныг нь ид» хэмээн илгээв” гэсэн байна» гэв.
29Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиагийн сонорт уншив. 30Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж 31“Бүх цөлөгдөгсдөд үг илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнийг илгээгээгүй атал Шемаиа та нарт эш үзүүлэн та нарыг худалд итгүүлсэн тул, 32ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би нехелам хүн Шемаиаг болон үр удмыг нь шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон гэж хэл” хэмээн айлдлаа.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: