Иеремиа 41

41
Гедалиагийн эсрэг бослого
1Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур#2Ха 25:25 2Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав. 3Ишмаел бас Гедалиатай хамт Мизпад байсан хамаг иудейчүүдийг мөн тэнд байсан халдеи цэргүүдийг цохив. 4Гедалиаг алсны дараагийн өдөр, хэнийг ч мэдээгүй байх үед 5сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв. 6Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явуут уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад тэдэнд
—Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв. 7Тэгээд тэднийг хот дотор орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт буй эрс тэднийг хядаж, нөөцлүүрт хаяжээ. 8Харин тэдний дундаас Ишмаелд
—Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй. 9Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ. 10Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав. 11Харин Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх муу муухайг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар сонсоод, 12хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов. 13Кареагийн хүү Иохананыг мөн түүнтэй хамт буй цэргийн дарга нарыг Ишмаелтай хамт байсан хүмүүс харангуутаа баярлацгаав. 14Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүн эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо. 15Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.
16Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсэд буюу Гибеоноос түүний буцааж авчирсан хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар Мизпагаас авчрав. 17Тэд явж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэдэх Герут Чимхамд буудаллажээ. 18Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 41: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү