Иеремиа 5
5
Ард олны үлэмж завхрал
1Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв,
Тэгээд харж ажигла.
Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж
задгай талбайнуудаар хай.
Олбол Би тэр хотыг өршөөнө.
2Тэд хэдийгээр «ЭЗЭН амьд!» гэдэг ч
Үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.
3Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?
Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.
Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.
Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.
4Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.
Учир нь тэд ЭЗЭНий зам,
Бурханыхаа тогтоолыг мэдэхгүй.
5Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.
Учир нь тэд ЭЗЭНий зам,
Бурханыхаа тогтоолыг мэддэг» гэж хэлэв.
Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
6Тиймээс ойн арслан тэднийг алж,
Цөлийн чоно тэднийг устгана.
Ирвэс хотуудыг нь харж байна.
Хотоос гарах хүн бүр тасчуулах болно.
Учир нь тэдний гэмт үйлдэл нь их,
Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.
7Яагаад Би чамайг уучлах ёстой билээ?
Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ.
Тэднийг Би цадтал хооллоход
Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.
8Тэд бордсон азарга шиг бүдүүрч
Бүгд л хөршийнхөө эхнэрийн хойноос үүрсэв.
9Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?
10Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ,
Гэхдээ бүрмөсөн бүү устга.
Мөчрүүдийг нь суга тат,
Учир нь тэд ЭЗЭНийх биш.
11Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр
Надад маш итгэлгүй хандав гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
12Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,
«Энэ нь Тэр биш.
Золгүй явдал бидэн дээр ирэхгүй.
Бид өлсгөлөн эсвэл илд үзэхгүй.
13Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.
Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно» гэдэг.
14Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чи энэ үгийг хэлсэн тул
Үзэгтүн, Би аманд чинь үгсээ тургих гал болгон хийе,
Түүнд чинь шатах түлээ нь энэ хүмүүс болог.
15Үзэгтүн, Израилийн гэр ээ!
Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн.
Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн.
Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.
16Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд
Тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.
17Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина.
Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина.
Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина.
Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина.
Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.
18“Гэтэл тэдгээр өдрүүдэд ч гэсэн чамайг Би бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 19Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.
20Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан
21“Нүдтэй боловч хардаггүй,
Чихтэй боловч сонсдоггүй,
Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.#Иса 6:9–10; Езк 12:2; Мк 8:18
22Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Та нар Миний өмнө чичирдэг биш үү?
Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд
Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ.
Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.
Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.#Иов 38:8–11
23Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй.
Тэд хажуу тийш эргэж, холдов.
24Тэд зүрх сэтгэлдээ
“Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг,
Бидэнд ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг
ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.
25Та нарын хилэнц эдгээрийг эргүүлсэн бөгөөд
Та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.
26Учир нь ард түмний минь дундаас
Буруу муу хүмүүс олдсон бөгөөд
Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.
Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.
27Шувуудаар дүүрэн тортой адил
Тэдний гэр заль мэхээр дүүрэн.
Тиймээс тэд хүчтэй, баян болжээ.
28Тэд тарган бөгөөд дэгжин.
Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд.
Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд
Өнчний хэргийг өмгөөлдөггүй,
Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.
29Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Ийм үндэстнээс Би өшөөгөө
Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!
30Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.
31Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж,
Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй
Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана!
Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.