Иеремиа 8
8
1ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед Иудагийн хаад, захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг хүмүүс булшнаас нь гаргана. 2Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно. 3Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Үндэстэн даяарх гөжүүдлэл
4Чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Хүмүүс уначихвал эргээд босдог бус уу?
Хэрэв тэд төөрвөл эргэж буцдаггүй гэж үү?
5Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс
Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ?
Тэд худал хуурмагийг түргэхэн барьж
Эргэж буцахаас татгалздаг.
6Би чагнаад сонсов.
Тэд зөв бусыг ярив.
Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж
Буруу муугаа гэмшсэнгүй.
Хүн бүр тулаанд давхин орж буй морь шиг л
Өөрийнхөө зүгт эргэжээ.
7Тэнгэрийн өрөвтас хүртэл улиралаа мэддэг.
Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг.
Харин хүмүүс минь ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.
8“Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж
та нар яаж хэлж чадна вэ?
Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ.
9Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ.
Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд
Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?
10Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад,
Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө.
Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл
Хүн бүр ашиг олох гэж шунах юм.
Эш үзүүлэгчээс тахилч хүртэл
Хүн бүр залилан мэхэлдэг.#Иер 6:12–15
11Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж мэхлэн
Ард түмний минь охины бэртлийг өнгөцхөн эдгээдэг.
Гэвч амар амгалан нь үгүй.#Езк 13:10
12Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү?
Огт ичээгүйгээр барахгүй
Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ.
Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно.
Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”
13“Би тэднийг заавал булаан авах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,
Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.
Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.
14Юунд бид амар сууна вэ?
Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж,
Тэнд хамтдаа сөнөе.
Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул
Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж,
Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.
15Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.
Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч
Үзэгтүн, аймшиг ирэв!
16Данаас морьдын тургих нь сонсогдлоо.
Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргином.
Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь,
Хот болон оршин суугчдыг нь залгидаг.
17“Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,
Ямар ч ид шид туслахгүй тийм хорт могойнуудыг илгээнэ.
Тэд та нарыг хатгах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Эш үзүүлэгчийн халаглал
18Уй гашуу минь тайтгаршгүй агаад
Зүрх минь сульдуу байна.
19Үзэгтүн, сонсоцгоо!
“ЭЗЭН Сионд байхгүй юм уу?
Хаан нь түүний дотор алга уу?” гэж
Алсын орноос ард түмний минь охин хашхирахыг сонс.
“Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ,
Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”
20Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.
21Ард түмний минь охины бэртэл намайг бэртээв.
Би гашуудаж, айдас намайг нөмрөв.
22Гилеадад#8:22 Гилеад: Иорданы зүүн эргийн бүс агаад эмийн ургамлаараа алдартай байжээ. ямар ч гавар байхгүй гэж үү?
Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү?
Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: