Иохан 10

10
Сайн хоньчин Есүс
1Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн. 2Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. 3Сахиул түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана. 4Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг. 5Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. 6Есүс энэ зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй. 7Тэгээд Есүс дахин тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. 8[Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. 9Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. 10Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. 11Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. 12Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. 13Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. 14Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. 15Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө.#Мт 11:27; Лк 10:22 16Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.#10:16 ЗБ-т байх болно. 17Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. 18Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв. 19Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20Тэдний олонх нь
—Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. 21Зарим нь
—Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа.
Есүсийг иудейчүүд голсон нь
22Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. 23Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. 24Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд
—Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд 25Есүс тэдэнд
—Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. 26Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. 27Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. 28Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. 29Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа#10:29 ЗБ-т Эцэгийн минь Надад өгсөн бүхэн агуу бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. 30Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. 31Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. 32Есүс тэдэнд
—Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд 33иудейчүүд Түүнд
—Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна#Лев 24:16 гэв. 34Есүс тэдэнд
—Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?#Дуу 82:6 35Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй), 36Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу? 37Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ. 38Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. 39Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав. 40Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы нөгөө тал уруу Есүс дахин явж, тэндээ байлаа.#Иох 1:28 41Олон хүн Түүнд ирж
—Иохан тэмдэг ер үйлдээгүй ч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ. 42Тэнд олноороо Есүст итгэв.

Одоогоор Сонгогдсон:

Иохан 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү