Иохан 20
20
Есүсийн амилал
(Мт 28:1–8; Мк 16:1–8; Лк 24:1–12)
1Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав. 2Тэгээд тэр, Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь дээр нь гүйн ирж тэдэнд
—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэв. 3Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. 4Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирж 5тонгойж хараад, даавуу байхыг үзсэн боловч дотогш орсонгүй. 6Араас нь Симон Петр ч гүйж ирээд, булш уруу орж, маалинган даавуу болон 7толгойг нь ороож байсан даавууг харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. 8Тэгээд, түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж хараад итгэв. 9Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа. 10Ингээд шавь нар нь өөрсдийнхөндөө буцав.
Магдал хотын Мариад үзэгдэв
(Мт 28:9–10; Мк 16:9–11)
11Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн хартал 12цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв. 13Тэд түүнд
—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр
—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. 14Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. 15Есүс түүнд
—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд
—Эзэн, хэрэв та Түүнийг зөөсөн бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. 16Есүс
—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр
—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. 17Есүс
—Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ. 18Магдалын Мариа ирж, шавь нарт
—Би Эзэнийг харлаа гээд, Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.
Шавь нартаа үзэгдэв
(Мт 28:16–20; Мк 16:14–18; Лк 24:36–49)
19Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд
—Амар амгалан та нарт байх болтугай гэв. 20Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. 21[Есүс] дахиж тэдэнд
—Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. 22Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн
—Ариун Сүнсийг хүлээн авагтун. 23Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.#Мт 16:19, 18:18
Есүс Томас хоёр
24Харин арван хоёрын нэг болох Ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. 25Бусад шавь нар нь түүнд
—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр
—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. 26Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож
—Амар амгалан та нарт байх болтугай гэв. 27Тэгээд Тэр, Томаст
—Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд 28Томас Түүнд
—Эзэн минь, Бурхан минь гэв. 29Есүс түүнд
—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.
Энэхүү номын зорилго
30Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. 31Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд#20:31 ЗБ-т итгэсээр байхын тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.
Одоогоор Сонгогдсон:
Иохан 20: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: