Иохан 20:24-31

Иохан 20:24-31 АБ2013

Харин арван хоёрын нэг болох Ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. Бусад шавь нар нь түүнд —Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр —Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож —Амар амгалан та нарт байх болтугай гэв. Тэгээд Тэр, Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв. Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ. Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.

Иохан 20:24-31 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв