Иохан 3
3
Никодем зочлов
1Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. 2Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд
—Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв. 3Есүс хариуд нь
—Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс#3:3,7 эсвэл дахин эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд 4Никодем Түүнд
—Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. 5Есүс
—Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. 6Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. 7“Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. 8Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. 9Никодем Түүнээс
—Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. 10Есүс хариулахдаа
—Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. 12Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? 13Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй.#3:13 энэ яриа 21-р эшлэлээр үргэлжилж болох юм. 14Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь#Тоо 21:9 15Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ. 16Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. 17Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. 18Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм. 19Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. 20Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй. 21Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ.
Баптисч Иохан ба Есүс
22Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. 23Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа. 24Иохан хараахан шоронд хоригдоогүй байсан юм.#Мт 14:3; Мк 6:17; Лк 3:19–20 25Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудей#3:25 ЗБ-т зарим иудейчүүд хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. 26Тэд Иоханд ирж
—Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд 27Иохан
—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 28“Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ.#Иох 1:20 29Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. 30Тэр өсөж, харин би буурах ёстой гэв.
Тэнгэрээс Ирэгч
31Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. 32Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 33Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм. 34Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. 35Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм.#Мт 11:27; Лк 10:22 36Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.
Одоогоор Сонгогдсон:
Иохан 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: