Иов 1
1
Иовынхон
1Нэгэн цагт, Уз#1:1 Уз: Энэ газар яг хаана байсан нь тодорхой бус. хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.
2Түүнд долоон хүү, гурван охин төржээ. 3Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.
4Түүний хөвгүүд ээлж ээлжээрээ, нэг нэгнийдээ цугларан найрлахдаа эгч дүү гурвыгаа хамтдаа ууж, идэхээр урьдаг байв. 5Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов
—Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.
Иовын тухай хатгасан нь
6Нэгэн өдөр тэнгэрлэг биес#1:6 ЭЗО-д Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. 7ЭЗЭН, Сатанд
—Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан
—Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв. 8ЭЗЭН, Сатанд
—Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв. 9Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан
—Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?#Илч 12:10 10Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа. 11Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. 12Тэгэхэд ЭЗЭН, Сатанд
—Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.
Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдав
13Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал 14Иов уруу нэгэн элч ирж
—Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан. 15Савечууд#1:15 Савечууд: Өмнө зүгээс гаралтай хэрмэл, дайнч омог. довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. 16Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. 17Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Халдеичуудын#1:17 Халдеичууд: Хойд зүгээс гаралтай хэрмэл, дайнч омог. гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. 18Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал, 19харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. 20Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:
21Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн,
Нүцгэнээрээ би тийшээ буцах болно.
Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул
ЭЗЭНий нэр алдаршиг гэв.
22Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.
Одоогоор Сонгогдсон:
Иов 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: