Иов 26
26
Иовын хариу: Бурханы аугаа нь ойлгогдошгүй
1Тэгэхэд Иов хариулж,
2—Сул нэгэнд чи юутай их тусламж вэ!
Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!
3Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө!
Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!
4Хэнд чи үгсийг хэлсэн бэ?
Хэний сүнс чамаар дамжуулж ярив?
5Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.#26:5 ЭНО-д энэ эшлэлийн өмнө Билдадын нэрийг тавьсан байдаг нь гарчиг бус энэ хэсгийн хүүрнэлийг түүнд хамааруулсных юм.
6Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд
Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.
7Элчилгүй хоосон дээр умардыг Тэрээр дэлгэж,
Эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг.
8Ус чийгийг зузаан үүлс дотроо Тэрээр цуглуулдаг боловч
усан доор үүлс задарч унадаггүй.
9Тэрээр сэнтийнхээ царайг халхалж,
дээгүүр нь үүлсээ дэлгэдэг.
10Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр
Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
11Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
12Тэр хүчээрээ далай тэнгисийг номхруулж,#26:12 Бурхан тэнгис хоёр тулалдсан тухай эртний домгийг дурдаж байна.
Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг#26:12 9:13 тайлбар үз. бут цохисон.
13Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг.
Зугтагч могойг#26:13 9:8 тайлбар үз. тэрээр мутраараа цоо хатгав.
14Харагтун, Түүний замуудын өчүүхэн нь энэ юм.
Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!
Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иов 26: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: