Иов 33:14-18
Иов 33:14-18 АБ2013
Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч хэн ч үүнийг ойшоодоггүй юм. Хүмүүсийг гүн нойр хучин, хэвтэр дээрээ дугхийх зуур зүүд буюу шөнийн үзэгдэл дотор, Хүний чихийг тэгэхэд л Тэр нээж, Хатуу анхааруулж айлгадаг нь Саар явдлаас нь хүнийг эргүүлж, Сайрхал бардамналыг нь үгүй хийхийн тулд билээ. Ийнхүү Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс аварч, тэдний амийг Үхэгсдийн орноос гэтэлгэдэг.