Иов 40
40
1Тэгээд ЭЗЭН, Иовд айлдахдаа
2—Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү?
Хэн Бурхантай зарга шүүнэ тэр хариулах учиртай гэв.
Бурханд Иов хариулав
3Тэгэхэд Иов, ЭЗЭНд хариулан
4—Харагтун, би өчүүхэн юм.
Танд би юу хариулж чадах билээ?
Тэгэхээр би гараа аман дээрээ тавья.
5Нэг удаа би ярьсан, харин одоо хариулахгүй.
Хоёр дахиа би өөр юу ч нэмэхгүй гэж хэлэв.
Иовыг Бурхан сорив
6Тэгэхэд ЭЗЭН, хуй салхин дундаас Иовд хариулан
7—Чи бэлхүүсээ чангалан бүсэл.
Эр хүн шиг бай.
Чамаас Би асуух бөгөөд чи Надад мэдүүлж өг.
8Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу?
Өөрөө зөвтгөгдөхийн тулд
Намайг чи буруутгах уу?
9Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?
Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?
10Одоохон алдар суу, сүр жавхлангаар гоё.
Өөрийгөө хүндлэл, яруу алдраар хувцасла.
11Хилэн уураа асгаж,
бардмыг хараач, дорд болгооч.
12Тийм ээ, бардам хүн бүрийг хараад,
түүнийг номхруулаач.
Гэм буруутныг доош дэвслээч.
13Газар шороон дотор хамтад нь тэднийг нуугаач.
Харанхуй нууцлаг газарт тэднийг хүлээч.
14Тэгвээс баруун гар чинь чамайг аварч чадахыг
Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15Тэгтэл харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр.#40:15 усны үхэр: Үүнийг зарим нь усны үхэр буюу армана гэж, зарим нь домгийн амьтан гэж үздэг.
Тэрээр үхэр адил өвс иддэг.
16Харагтун, тамир тэнхээ нь ууцандаа байна.
Хүч чадал нь гэдэсний булчиндаа бий.
17Сүүл нь хуш мод шиг тахийсан,
Сүлжигдэж гуяны булчингууд нь тогтсон.
18Яс нь хүрэл хоолой адил
үе мөчүүд нь төмөр хөндлөвч мэт болой.
19Энэ нь Бурханы аугаа үйлсийн анхдагч нь билээ.
Үүнийг Бүтээгч нь л үүнд илдээ ойртуулж чадна.
20Хээрийн бүх араатны нааддаг газар
Хоол хүнсийг нь уулс залгуулж өгдөг.#40:20 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
21Өргөст бутны дор,
Өтгөн зэгсэнд намгархаг нуувчинд хэвтдэг бөлгөө.
22Өргөст бут түүнийг сүүдрээр халхалдаг.
Горхи бараадсан уд модод түүнийг хүрээлдэг.
23Гол үерлэсэн ч тэрээр сандардаггүй.
Иорданы ус амаар нь татсан ч тэрээр тайван байдаг.
24Нүдийг нь дараад түүнийг барьж чадах уу?
Хамрыг нь гохоор сүлбэж чадах уу?
Одоогоор Сонгогдсон:
Иов 40: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.