Иов 6
6
Иовын хариу: Гомдол минь үндэстэй
1Тэгэхэд Иов хариулж
2Өө, уй гашуу минь хэмжигдэж,
Бүх гай түйтгэр минь
Жинлүүр дээр тавигддаг ч болоосой!
3Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч
илүү хүнд байхсан.
Тиймээс үгс минь тэвдүү байна.
4Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж
Тэдний хорыг сүнс минь ууж байна.
Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
5Өвс ногоотой байж хулан орилох уу?
Өл тэжээлтэй байтлаа үхэр мөөрөх үү?
6Амтгүй юмыг давслахгүйгээр идэж чаддаг бил үү?
Замба цэцгийн шүүсэнд амт буй гэж үү?
7Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна.
Тэд надад муудсан хоол мэт юм.
8Өө, миний хүсэл биелэгдэж,
Бурхан миний тэмүүллийг өгч соёрхоосой!
9Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад
Тэрээр мутраа илүү сул тавин,
Намайг тасчин хаяасай!
10Тэгвэл энэ нь надад тайтгарал болж,
Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан.
Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм.
11Хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ?
Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
12Хад чулууны хүч надад бий бил үү?
Хүрлээр махбод минь бүтээ юү?
13Өөрийгөө гэх тус надад үгүй нь үнэн
Бүх арга надад барагджээ.
14Анд нөхрөө үл энэрэгч нь
Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.
15Ах дүүс минь цөөрөм мэт,
Цөөрмийн ширгэдэг горхи мэт хуурмаг ажээ.
16Энэ нь мөстсөн үедээ булингартай бөгөөд
Дотроос нь цас хайлдаг.
17Усгүй болохдоо эд дуугүй болж,
Халуун болоход тэд бүр замхран алга болдог.
18Тэдний замналын жимүүд муруй тахир бөгөөд
Тэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.
19Темагийн жинчид тэднийг харж,
Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.
20Найдлага тавьж байсан учраас
Тэд гонсойсон бөгөөд
Тэнд очоод тэд улайцгаасан.
21Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ.
Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.
22Би “Надад бэлэг өгөөч”
эсвэл “Эд хөрөнгөнөөсөө миний төлөөсийг өргөөч” гэж,
23эсвэл “Өстний савраас намайг чөлөөлөөч” гэж,
эсвэл “Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач” гэж хэлсэн үү?
24Надад сургаач, тэгвэл би дуугүй байя.
Хэрхэн алдсаныг минь харуулаач.
25Шударга үгс юутай хүчтэй вэ?
Гэвч та нарын залруулга юуг залруулдаг вэ?
26Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад
Та нар үгсийг буруутгах гэж байна уу?
27Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж,
Анд найзаа арилжих байсан.
28Та нарын нүүрний өмнө би худал ярьж байгаа эсэхийг
Надаас одоо хараач.
29Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга.
Эргэгтүн, миний шударга нь үүнд байна.
30Хэлэн дээр минь буруу юм байна уу?
Тагнай минь хорлолыг ялгаж чадахаа больсон уу?
Одоогоор Сонгогдсон:
Иов 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.