Иоел 1
1
1Петуелийн хүү Иоелд ирсэн, ЭЗЭНий үг.
Сүйрэлд харуусахуй
2Сонсогтун, ахмадууд аа,
Чих тавигтун, газрын бүх суугчид аа!
Ийм зүйл, та нарын үед ч
Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?
3Хэл үүнийг, хөвгүүддээ,
Хэлэг хөвгүүд чинь, хөвгүүддээ бас,
Тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулаг.
4Авгалдайн үлдээснийг царцаа цөлмөв.
Царцааны үлдээснийг дэвхрэг цөлмөв.
Дэвхрэгийн үлдээснийг төөлүүр хорхой цөлмөв.
5Сэрэгтүн, согтуурагчид аа, уйлагтун.
Амнаас чинь салсан усан үзмийн чихэрлэг дарсны төлөө,
Усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.
6Тоолшгүй, хүчирхэг үндэстэн
Нутгийг минь эзлэн авчээ.
Шүд нь арслангийн шүд мэт,
Тэр мөн эрслэнгийн араатай.#Илч 9:8
7Усан үзмийн модыг минь сүйтгэж,
Инжрийн модыг минь тэд хугачжээ.
Модны хальсыг хуулж,
Мөчрүүд нь унаж өгрөв.
8Идэр залуу үеийнхээ эр нөхрийн төлөө
Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг гашууд.
9Идээн өргөл болон ундаан өргөл нь
ЭЗЭНий өргөөнөөс тасарч,
ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.
10Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудна.
Учир нь тариа сүйтгэгдэж,
Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.
11Тариачид аа, ичицгээгтүн.
Усан үзэм тариалагчид аа,
Буудай, арвайнхаа төлөө уйлагтун.
Учир нь талбайн ургац устгагджээ.
12Усан үзмийн мод гандан
Инжрийн мод хатжээ.
Анар, далдуу, алим гээд
Талбайн бүх мод хувхайрав.
Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.
Гэмшил ба залбирлын дуудлага
13Тахилч нар аа,
Биедээ таар нөмөрч, гашуудагтун.
Тахилын ширээний үйлчлэгчид ээ,
Орилон уйлагтун.
Бурханы минь үйлчлэгчид ээ,
Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.
Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь
Бурханы чинь өргөөнөөс алдрав.
14Мацаг барилтыг ариусган,
Тусгай чуулааныг зарлагтун.
Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг
Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж,
ЭЗЭНд хандаж хашхирагтун.
15Тэр өдөр гаслантай яа!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг
Сүйрэлтэй адил ирнэ.#Иса 13:6
16Нүдний маань өмнө хоол хүнс тасарч,
Бурханы маань өргөөнөөс
Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?
17Үр шавар доороо хорчийж,
Тариа хатсан тул агуулахууд эзгүйрч, зоориуд эвдэрлээ.
18Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ!
Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна.
Хонин сүрэг ч туйлдаж байна.
19ЭЗЭН, би Танд хашхирна.
Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,
Талын бүх модыг дөл шатаав.
20Адгуус амьтад ч хүртэл
Танд тэмүүлнэ.
Учир нь усны урсгалууд татарч,
Хээрийн бэлчээрүүдийг гал залгилаа.
Одоогоор Сонгогдсон:
Иоел 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Иоел 1
1
1Петуелийн хүү Иоелд ирсэн, ЭЗЭНий үг.
Сүйрэлд харуусахуй
2Сонсогтун, ахмадууд аа,
Чих тавигтун, газрын бүх суугчид аа!
Ийм зүйл, та нарын үед ч
Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?
3Хэл үүнийг, хөвгүүддээ,
Хэлэг хөвгүүд чинь, хөвгүүддээ бас,
Тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулаг.
4Авгалдайн үлдээснийг царцаа цөлмөв.
Царцааны үлдээснийг дэвхрэг цөлмөв.
Дэвхрэгийн үлдээснийг төөлүүр хорхой цөлмөв.
5Сэрэгтүн, согтуурагчид аа, уйлагтун.
Амнаас чинь салсан усан үзмийн чихэрлэг дарсны төлөө,
Усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.
6Тоолшгүй, хүчирхэг үндэстэн
Нутгийг минь эзлэн авчээ.
Шүд нь арслангийн шүд мэт,
Тэр мөн эрслэнгийн араатай.#Илч 9:8
7Усан үзмийн модыг минь сүйтгэж,
Инжрийн модыг минь тэд хугачжээ.
Модны хальсыг хуулж,
Мөчрүүд нь унаж өгрөв.
8Идэр залуу үеийнхээ эр нөхрийн төлөө
Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг гашууд.
9Идээн өргөл болон ундаан өргөл нь
ЭЗЭНий өргөөнөөс тасарч,
ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.
10Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудна.
Учир нь тариа сүйтгэгдэж,
Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.
11Тариачид аа, ичицгээгтүн.
Усан үзэм тариалагчид аа,
Буудай, арвайнхаа төлөө уйлагтун.
Учир нь талбайн ургац устгагджээ.
12Усан үзмийн мод гандан
Инжрийн мод хатжээ.
Анар, далдуу, алим гээд
Талбайн бүх мод хувхайрав.
Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.
Гэмшил ба залбирлын дуудлага
13Тахилч нар аа,
Биедээ таар нөмөрч, гашуудагтун.
Тахилын ширээний үйлчлэгчид ээ,
Орилон уйлагтун.
Бурханы минь үйлчлэгчид ээ,
Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.
Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь
Бурханы чинь өргөөнөөс алдрав.
14Мацаг барилтыг ариусган,
Тусгай чуулааныг зарлагтун.
Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг
Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж,
ЭЗЭНд хандаж хашхирагтун.
15Тэр өдөр гаслантай яа!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг
Сүйрэлтэй адил ирнэ.#Иса 13:6
16Нүдний маань өмнө хоол хүнс тасарч,
Бурханы маань өргөөнөөс
Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?
17Үр шавар доороо хорчийж,
Тариа хатсан тул агуулахууд эзгүйрч, зоориуд эвдэрлээ.
18Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ!
Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна.
Хонин сүрэг ч туйлдаж байна.
19ЭЗЭН, би Танд хашхирна.
Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,
Талын бүх модыг дөл шатаав.
20Адгуус амьтад ч хүртэл
Танд тэмүүлнэ.
Учир нь усны урсгалууд татарч,
Хээрийн бэлчээрүүдийг гал залгилаа.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.