Иоел 3
3
1Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр өдрүүдэд болон цагт 2Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан. 3Тэд бас ард түмний минь төлөө шавга орхиж, хөвгүүнийг янханд төлбөр болгон өгч, охиныг дарсныхаа төлөө худалдаж, согтуурав. 4Тир, Сидон, Филистийн бүх газар нутаг аа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин та нар Надад хариу төлөх аваас Би та нарын хариуг толгой дээр чинь үтэр түргэн буцаана.#Иса 14:29–31, 23:1–18; Иер 47:1–7; Езк 25:15—28:26; Амо 1:6–10; Зеф 2:4–7; Зех 9:1–7; Мт 11:21–22; Лк 10:13–14 5Та нар алт, мөнгийг минь авч, үнэт эрдэнэсийг минь сүмүүд уруугаа зөөн яваад, 6Иудагийн хөвгүүдийг, Иерусалимын хөвгүүдийг нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекүүдэд зарсан учраас, 7үзэгтүн, тэднийг зарсан тэр газраас чинь Би тэднийг босгон үйлсийг чинь та нарын толгой дээр буцаах гэж байна. 8Мөн хөвгүүд, охидыг чинь Иудагийн хөвгүүдийн гарт Би зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлджээ.
Иехошафатын хөндий дэх шүүлт
9Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла.
Дайнд бэлтгэ.
Хүчирхэг эрсийг босгогтун!
Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!
10Анжсуудаа сэлэм,
Хадууруудаа жад болгон давт.
Сул дорой хүн “Би хүчирхэг хүн” гэж хэлэг.#Иса 2:4; Мик 4:3
11Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ,
Яаран ирж, цугларагтун.
ЭЗЭН, Та хүчтэнүүдээ
Тийш нь буулгаж өгөөч.
12Үндэстнүүдийг босгож,
Иехошафатын хөндийд ирүүлэгтүн.
Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр
Би тэнд суух болно.
13Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун.
Дарсны шахуурга дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн.
Тэдний муу муухай нь асар их учраас
Торхнууд сагаж байна.#Илч 14:14–16,19–20, 19:15
14Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна!
Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.
15Нар, сар харанхуйлж, оддын гялбаа ч бөхнө.
16ЭЗЭН Сионоос хүрхэрч,
Иерусалимаас дуугаа гаргаж байна.
Тэнгэр, газар доргино.
Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар,
Израилийн хөвгүүдэд бат цайз болой.#Амо 1:2
Иудагийн гэрэлт ирээдүй
17Тэгэхэд та нар Намайг
Ариун уул Сиондоо оршигч,
Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг мэдэх болно.
Иймээс Иерусалим ариун болж,
Харийнхан хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.
18Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж,
Толгод сүүгээр урсаж,
Иудагийн бүх горхинд ус урсах болно.
ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж,
Шиттимийн хөндийг усална.
19Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно.
Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан
Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм
20Харин Иуда өнө мөнхөд,
Иерусалим үеийн үед суурьшилтай байна.
21Би өшөө аваагүй цусных нь хариуг нэхнэ.
Учир нь ЭЗЭН Сионд оршдог.
Одоогоор Сонгогдсон:
Иоел 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: