Иона 1
1
Иона бултахаар оролдов
1ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж#2Ха 14:25
— 2Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. 3Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув. 4Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. 5Тэгэхэд далайчид айж, хүн бүр бурхнаа дуудаж, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тээшээ далайд хаяжээ. Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрссон байв. 6Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж
—Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв. 7Хүмүүс бие биендээ
—Ирцгээ, бидэнд энэ гай хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр буулаа. 8Тэд Ионад
—Хэл, одоо бидэнд, хэнээс болж бидэнд энэ гай ирэв? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Улс орон чинь аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв. 9Иона тэдэнд
—Би еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэлээ. 10Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд
—Чи яах гэж ингэв?#1:10 эсвэл Чи юунд зугтав? гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ. 11Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд
—Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. 12Иона тэдэнд
—Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв. 13Хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдсэн боловч чадсангүй. Учир нь далай тэдний эсрэг улам хүчтэй шуурчээ. 14Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч
—ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв. 15Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо. 16Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв. 17ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.#Мт 12:40
Одоогоор Сонгогдсон:
Иона 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: