Иошуа 16

16
Ефраимын нутаг дэвсгэр
1Иосефын хөвгүүдэд шавгаар ногдсон газар нутгийг тоочвол: Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтээгээс эхэлж, цөлийн зүүн талаас Бетелийн уулархаг нутаг өөд өгсөөд, 2Бетелээсээ Луз уруу явж Атарот дахь Архегийн хил хязгаар уруу үргэлжлэв. 3Баруун талаараа иафлетчуудын нутгийг уруудан, доод Бет-хороны бүс нутаг болох Гезер уруу хүрч, тэнгист хүрээд төгсөж байв. 4Ийнхүү Иосефын хөвгүүд болох Манассе, Ефраим хоёр өөр өөрсдийн өвийг авав. 5Ефраимын хөвгүүдийн бүх ургийн нутаг дэвсгэрийг тоочвол: өв нь зүүнтээд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэлх газраар хиллэж байв. 6Тэгээд уг хилийн шугам нь Михметатын хойд талаар гарч Таанат-шило чиглэн зүүн тийш эргэн, Ианоагийн тэнгисийн зүүн хажуугаар өнгөрч байв. 7Энэ нь улмаар Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв. 8Таппуагаас уг хил нь баруун тийш Кана хөндий хүртэл үргэлжлэн тэнгис хүрээд төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн овгийн бүх ургийн өв билээ. 9Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хот нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов. 10Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.#Шүү 1:29

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү