Иошуа 22
22
Иорданы зүүн овгийнхон эзэмшилдээ буцав
1Иошуа тэгээд реубенчүүд, гадчууд болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж, 2тэдэнд
—ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан.#Тоо 32:20–32; Иош 1:12–15 3Та нар өнөөдрийг хүртэл ах дүү нараа хэзээ ч орхилгүй, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаасан үүргийг үнэнчээр сахиж байв. 4Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо. 5Харин ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасны дагуу өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил гэсэн тушаал ба хуулиудыг биелүүлэхэд сайтар анхаар гэлээ. 6Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав. 7Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн
— 8Майхнууддаа хөрөнгө арвин, сүрэг олон, мөнгө, алт, хүрэл, төмөр, хувцас ихтэй буцаж оч. Дайснуудаас олзолсноо ах дүү нартайгаа хуваа гэв. 9Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг уруугаа буцаж явлаа.
Иорданы зүүнтээх тахилын ширээ
10Канаан нутаг дахь Иорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Иорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа. 11Израилийн хөвгүүд үүнийг сонсоод
—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овог Канаан нутгийн урд, Иорданы бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон байна гэв. 12Үүнийг сонсоод Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав. 13Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг илгээв. 14Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн бүлийн тэргүүн болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн овгуудын дотор өөрсдийн эцэг өвгөдийн бүлийн тэргүүнүүд байв. 15Тэд Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон дээр Гилеад нутагт ирээд, тэдэнд
— 16ЭЗЭНий даяар хотол түмэн ийн хэлж байна. Та нар өөрсдөдөө тахилын ширээ босгосноороо ЭЗЭНий эсрэг харш юм хийж, ЭЗЭНээс буцан эргэж, Израилийн Бурханы эсрэг үйлдсэн энэ итгэмжгүй үйлдэл чинь юу вэ?#Дх 12:13–14 17Пеорын хилэнцээс болж ЭЗЭНий хотол түмэн дээр гай гамшиг буусныг болон энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүйг та нар мэднэ. Бидэнд энэ нь багадлаа гэж үү?#Тоо 25:1–9 18Гэтэл та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНий өөдөөс тэрслэн босвол ЭЗЭН маргааш Израилийн даяар хотол түмэнд хилэгнэх болно. 19Хэрэв суурьшиж буй нутаг чинь цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй, ЭЗЭНий эзэмшлийн нутагт нааш ирж, бидний дунд оршин суугаач. Гэхдээ бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун. 20Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж, Израилийн даяар хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.#Иош 7:1–26 21Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон Израилийн ургуудын тэргүүнүүдэд хариулан
— 22Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг. 23Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг. 24Үүнийг үйлдэхэд бидний санаа зовсон үнэн учрыг хэлбэл “Хожим танай үр удам «Та нар Израилийн Бурхан ЭЗЭНтэй ямар холбоотой юм бэ? 25Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.” 26Тэгээд бид хэлцэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Энэ нь шатаалт тахил болон өргөлийн төлөө бус, 27харин бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНд үйлчилдгийг л харуулахын тулд байг. Та бид болон бидний дараагийн үеийнхний хооронд энэ нь гэрч болог. Хожим манай үр удам «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» гэж танай үр удамд хэлүүлэхгүйн тулд энэхүү ширээг босгосон билээ” гэв. 28Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юмуу өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ. 29Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба идээн өргөлд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв. 30Үүнийг сонссон тахилч Финехас ба түүнтэй хамт байсан хотол түмний удирдагчид болох Израилийн ургийн тэргүүнүүд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийг таашаав. 31Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд
—ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв. 32Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүдээс салан явж, Канаан нутагт буй Израилийн хөвгүүд дээр хариу үг авч буцаж ирэв. 33Энэ үг нь Израилийн хөвгүүдийн таалалд нийцсэн ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн суурьшиж байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив. 34Реубен болон Гадын хөвгүүд энэ тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд, “Энэ нь бидний дунд, ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн гэрч юм” гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иошуа 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: