Иошуа 24

24
Овгууд гэрээг сэргээв
1Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов. 2Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв.#Эх 11:27 3Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг тэр л мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн.#Эх 12:1–9, 21:1–3 4Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.#Эх 25:24–26, 36:8, 46:1–7; Дх 2:5 5Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан.#Гэт 3:1—12:42 6Танай өвөг дээдсийг Би Египетээс гаргаж та нар тэнгис уруу ирсэн бөгөөд египетчүүд хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөсөн.#Гэт 14:1–31 7Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан. 8Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтээд суурьшсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан.#Тоо 21:21–35 9Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан.#Тоо 22:1—24:25 10Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан. 11Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн.#Иош 3:14–17, 6:1–21 12Би та нарын өмнө хорт хэдгэнийг илгээж аморичуудын хоёр хааныг хөөсөн бөгөөд үүнд та нарын сэлэм ба нум оролцоогүй.#Гэт 23:28; Дх 7:20 13Би өөрсдийн чинь тэмцээгүй нутгийг та нарт эзэмшүүлж, барьж босгоогүй хотуудыг бас өгч та нар тэнд амьдарсан. Өөрсдийнхөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс та нар идсэн” гэв.#Дх 6:10–11 14Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. 15ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. 16Ард олон
—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. 17Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. 18Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав. 19Тэгэхэд Иошуа ард олонд
—Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. 20Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв. 21Ард олон Иошуад
—Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд 22Иошуа тэдэнд
—ЭЗЭНд үйлчлэхээр, Түүнийг сонгосныхоо гэрч нь өөрсдийнхөө өмнө өөрсдөө та нар болов гэхэд тэд
—Бид гэрч нар мөн гэлээ.
23Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв. 24Ард олон Иошуад
—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ. 25Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой#24:25 эсвэл ард олонд зориулан гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав. 26Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав. 27Иошуа бүх ард олонд
—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв. 28Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.
Иошуа Елеазар нар өөд болов
29Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов. 30Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байдаг өөрийнх нь өвийн нутаг Тимнат-серад хөдөөлүүлэв.#Иош 19:49–50 31Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд Израиль ЭЗЭНд үйлчилсэн ба Иошуагаас хойш амьд байж, Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан ахмадуудын бүх өдрүүдэд ч тэд ЭЗЭНд бас үйлчилсэн юм. 32Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.#Эх 33:19, 50:24–25; Гэт 13:19; Иох 4:5; Үйл 7:16 33Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү