Иошуа 6
6
Иерихог эзлэн авч сүйрүүлэв
1Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв. 2ЭЗЭН, Иошуад
—Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн. 3Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. 4Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. 5Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ. 6Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан
—Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. 7Тэгээд тэр ард олонд
—Явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. 8Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө хуцын эврэн бүрээ долоог барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэн үлээв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. 9Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг бүрээгээ хүнгэнүүлэн байх үед арын хамгаалагчид авдрын ард явлаа. 10Харин Иошуа хүмүүст тушаан
—Намайг “Уухайлан хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин намайг хэлэх үед уухайлан хашхирагтун гэж хэлэв. 11Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа эргэн ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. 12Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. 13ЭЗЭНий авдрын өмнө хуцын эврэн бүрээ долоог авч яваа долоон тахилч урагшлан, явуут дундаа бүрээгээ хүнгэнүүлэн үлээсээр байлаа. Тэднийг бүрээгээ үлээсээр байх үед зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. 14Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирлээ. Тэд зургаан өдөр ийнхүү үйлдэв. 15Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. 16Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд
—Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. 17Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ. 18Харин та нарын хувьд гэвэл, хориг цээртэй зүйлсэд шунаж тэдгээрээс аваад Израилийн хуаранг цээрлэлд хүргэж, түүнд лай тарихаас сэрэмжил. 19Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. 20Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.#Евр 11:30 21Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн үхэр, хонь ба илжгүүдийг илдний ирээр бүрмөсөн устгав. 22Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд
—Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ. 23Ингээд туршуул залуучууд дотогш орж Рахаб, түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатныг авчирч, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав. 24Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн мөнгө, алт болон хүрэл, төмөр эд зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. 25Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа амьд үлдээв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн элч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.#Евр 11:31 26Тэр үед Иошуа тэдэнд тангараглан
—Иерихо хотыг босгон барих хэн боловч ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.#1Ха 16:34 27Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.
Одоогоор Сонгогдсон:
Иошуа 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: