Лук 10
10
Далан хүнийг илгээв
1Дараа нь Эзэн өөр далан хүнийг#10:1 ЗБ-т 72 хүн томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв. 2Тэр тэдэнд айлдахдаа
—Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа.#Мт 9:37–38 3За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ.#Мт 10:16 4Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.#Мт 10:7–14; Мк 6:8–11; Лк 9:3–5 5Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл. 6Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ. 7Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж.#1Ко 9:14; 1Тм 5:18 8Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид. 9Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн. 10Харин ямар ч хотод очсон хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад,#Үйл 13:51 11“Бидний хөлд наалдсан, хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал айсуйг сайн мэдтүгэй” гэж хэл. 12Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь уг хотоос илүү хүлцэхүйц байх болно.#Эх 19:24–28; Мт 11:24, 10:15
Эс гэмшсэн хотууд золгүй еэ!
(Мт 11:20–24)
13Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.#Иса 23:1–18; Езк 26:1—28:26; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:2–4 14Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. 15Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.#Иса 14:13–15 16Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.#Мт 10:40; Мк 9:37; Лк 9:48; Иох 13:20
Далан хүн буцаж ирсэн нь
17Мөнөөх далан хүн#10:17 ЗБ-т 72 хүн гэж бий. баяртайгаар буцаж ирээд
—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээхэд 18Тэр тэдэнд
—Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа. 19Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.#Дуу 91:13 20Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.
Есүсийн баяр хөөр
(Мт 11:25–27; 13:16–17)
21Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор#10:21 ЗБ-т Сүнсээр эсвэл Тэрээр сүнс дотроо хөөрөн баясаж,
—Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ. 22Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй гээд#Иох 3:35, 10:15 23шавь нар уруугаа эргэж тэдэнд тусгайлан
—Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. 24Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч ба хаад харахыг хүссэн авч хараагүй мөн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.
Сургаалт зүйрлэл: Сайн самари хүн
25Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин
—Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад#Мт 22:35–40; Мк 12:28–34 26Тэр түүнд
—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд 27тэр
—Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.#Лев 19:18; Дх 6:5 28Тэгэхэд нь Есүс
—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.#Лев 18:5 29Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст
—Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ. 30Есүс хариуд нь
—Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. 31Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. 32Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. 33Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,#2Шс 28:15 34түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. 35Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ. 36Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд 37тэр
—Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд
—Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.
Марта Мариа нарынд зочлов
38Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.#Иох 11:1 39Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. 40Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод
—Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв. 41Харин Эзэн
—Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. 42Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.
Одоогоор Сонгогдсон:
Лук 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: