Лук 2
2
Есүс мэндэллээ
(Мт 1:18–25)
1Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. 2Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа. 3Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. 4Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу, 5жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав. 6Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, 7тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
Хоньчид ба тэнгэрэлч нар
8Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал 9Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. 10Тэнгэрэлч тэдэнд
—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. 11Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. 12Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. 13Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид#2:13 түг түмд үзэгдэж, Бурханыг магтан
14—Дээр өндөрт алдар нь
Бурханд байх болтугай,
Доор газарт амар тайван нь
Түүний тааллыг олсон
хүмүүст байх болтугай гэцгээв.
15Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ
—Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. 16Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. 17Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. 18Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. 19Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. 20Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
Есүст нэр өгөв
21Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ.#Лев 12:3; Лк 1:31
Есүсийг сүмд аваачив
22Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.#Лев 12:6–8 23Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно»#Гэт 13:2,12,15 гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. 24Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. 25Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. 26Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. 27Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед 28Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
29—Эзэнтэн, Та үгийнхээ дагуу
Зарц намайгаа
амар тайван явуултугай.
30Учир нь нүд минь
Таны авралыг харлаа.
31Та үүнийг бүх ард олны өмнө
бэлдсэн билээ.
32Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл,#Иса 42:6, 49:6, 52:10
Таны ард түмэн Израилийн
алдар нь болой
гэжээ. 33Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. 34Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
—Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. 35Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв. 36Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч өндөр настай эш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад 37дараа нь наян дөрвөн нас хүртэлээ#2:37 эсвэл одоо 84 настай эсвэл бэлэвсрээд 84 жил болсон бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй. 38Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
Назар уруу буцав
39Тэд Эзэний хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу, өөрсдийнхөө Назар хотод буцжээ.#Мт 2:23 40Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм.
Есүс хүү сүмд
41Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар#Гэт 12:1–27; Дх 16:1–8 Иерусалим явдаг байв. 42Түүнийг арван хоёр настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. 43Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. 44Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөл садан, танилуудынхаа дунд Түүнийг хайтал 45эс олов. Есүсийг хайн Иерусалимд тэд буцаж ирэв. 46Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. 47Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. 48Түүнийг хараад тэд ч гайхаж, эх нь Түүнд
—Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун, эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд 49Тэр
—Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв. 50Хэлсэн үгийг нь тэд эс ойлгов. 51Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. 52Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.#1См 2:26; Сур 3:4
Одоогоор Сонгогдсон:
Лук 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: