Лук 21:1-4

Лук 21:1-4 АБ2013

Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв.