Лук 5:4-11

Лук 5:4-11 АБ2013

Тэрээр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон —Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.