Матай 10
10
Арван хоёр элч
(Мк 3:13–19; Лк 6:12–16)
1Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. 2Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, 3Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, 4канаан хүн#10:4 ЗО-т Зеалотын Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ.
Арван хоёроо илгээв
(Мк 6:7–13; Лк 9:1–6)
5Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ
—Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор. 6Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч. 7Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун.#Лк 10:4–12 8Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг. 9Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч бүү авч яв. 10Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой.#1Ко 9:14; 1Тм 5:18 11Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай. 12Айлд орохдоо мэндийг нь мэд. 13Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг. 14Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа.#Үйл 13:51 15Үнэнээр Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцэхүйц байх болно.#Мт 11:24; Эх 19:24–28
Хавчлага зовлон айсуй
(Мк 13:9–13; Лк 21:12–17)
16Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.#Лк 10:3 17Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.#Мк 13:9–11; Лк 12:11–12, 21:12–15 18Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно. 19Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа бүү зов. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. 20Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм. 21Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.#Мк 13:12; Лк 21:16 22Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.#Мт 24:9,13; Мк 13:13; Лк 21:17 23Харин тэд та нарыг энэ хотод хавчвал өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж дуусахгүй.
24Шавь нь багшийнхаа, боол нь эзнийхээ дээр байдаггүй.#Лк 6:40; Иох 13:16, 15:20 25Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебүл хэмээн нэрлэсэн бол гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?#Мт 9:34, 12:24; Мк 3:22; Лк 11:15
Хэнээс айх вэ?
(Лк 12:2–7, 12:8–9)
26Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.#Мк 4:22; Лк 8:17 27Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла. 28Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. 29Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. 30Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. 31Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
32Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. 33Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.#2Тм 2:12
Энхийг бус илдийг
(Лк 12:51–53; 14:26–27)
34Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. 35Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд Би ирсэн.#Мик 7:6 36Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно. 37Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ. 38Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш.#Мт 16:24; Мк 8:34; Лк 9:23 39Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.#Мт 16:25; Мк 8:35; Лк 9:24, 17:33; Иох 12:25
Шагнал
(Мк 9:41)
40Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.#Мк 9:37; Лк 9:48, 10:16; Иох 13:20 41Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна. 42Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.
Одоогоор Сонгогдсон:
Матай 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: