Матай 14:22-32
Матай 14:22-32 АБ2013
Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулав. Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа. Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ.