Матай 19
19
Гэр бүл салалт
(Мк 10:1–12)
1Есүс эдгээрийг айлдсаны дараа Галилаас явж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. 2Үй олноороо Түүнийг дагахад Тэр тэднийг тэнд эдгээжээ.
3Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж
—Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад 4Тэр хариуд нь
—Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу?#Эх 1:27, 5:2 гээд
— 5Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.#Эх 2:24 6Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. 7Тэд Түүнд
—Тэгвэл Мосе яагаад цуцлалтын бичиг өгөөд, салахыг тушаасан юм бэ?#Дх 24:1–4; Мт 5:31 гэхэд 8Тэр тэдэнд
—Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй. 9Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно#Мт 5:32; 1Ко 7:10–11 гэв.
10Шавь нар нь Түүнд
—Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд 11Есүс харин тэдэнд
—Өгөгдсөнөөс бусад нь энэ үгийг хүлээн авах боломжгүй. 12Учир нь эхийнхээ хэвлээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах нь аваг гэж айлдав.
Есүс хүүхдүүдийг ерөөв
(Мк 10:13–16; Лк 18:15–17)
13Есүсээр гар тавиулж, тэдний төлөө залбируулахаар хүүхдүүдийг Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. 14Харин Есүс
—Хүүхдүүдэд зөвшөөр. Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал нь эдний адил хүмүүсийнх юм гээд 15тэдэн дээр гар тавьсны дараа тэндээс оджээ.
Баян залуу
(Мк 10:17–31; Лк 18:18–30)
16Үзэгтүн, нэгэн хүн ирээд, Түүнд
—Багш аа, мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад 17Есүс
—Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн ганц байдаг. Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. 18Тэр Түүнд
—Алийг нь? гэхэд#Гэт 20:13–16; Дх 5:17–20 Есүс
—Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил. 19Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла#Гэт 20:12; Дх 5:16; Лев 19:18 гэжээ. 20Залуу эр Түүнд
—Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд 21Есүс
—Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 22Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв. 23Есүс шавь нартаа
—Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх. 24Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. 25Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд 26Есүс тэднийг хараад
—Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
27Тэгтэл Петр Түүнд
—Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд 28Есүс айлдсан нь
—Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.#Мт 25:31; Лк 22:30 29Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. 30Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно.#Мт 20:16; Лк 13:30
Одоогоор Сонгогдсон:
Матай 19: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.