Матай 25
25
Сургаалт зүйрлэл: Арван охин
1Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.#Лк 12:35 2Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа. 3Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. 4Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. 5Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав. 6Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ. 7Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв. 8Мунхгууд нь ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь” гэсэнд 9ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ. 10Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. 11Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд#Лк 13:25 12харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. 13Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.
Сургаалт зүйрлэл: Талант
(Лк 19:11–27)
14Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. 15Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. 16Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. 17Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. 18Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. 19Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. 20Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. 21Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 22Хоёр талант авсан нь ирээд “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд 23эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 24Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв. 26Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? 27Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан. 28Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. 29Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана.#Мт 13:12; Мк 4:25; Лк 8:18 30Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.#Мт 8:12, 22:13; Лк 13:28
Үндэстнүүдийг шүүх нь
31Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно.#Мт 16:27, 19:28 32Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, 33хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. 34Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. 35Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, 36нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд 37зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? 38Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? 39Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. 40Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. 41Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. 42Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, 43харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. 44Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. 45Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. 46Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.#Дан 12:2
Одоогоор Сонгогдсон:
Матай 25: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: