Матай 4
4
Есүс соригдсон нь
(Мк 1:12–13; Лк 4:1–13)
1Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв.#Евр 2:18, 4:15 2Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. 3Соригч ирээд, Түүнд
—Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. 4Гэвч Есүс
—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна”#Дх 8:3 гэж бичигдсэн байдаг хэмээв.
5Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод, 6Түүнд
—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь
“Тэрээр тэнгэрэлч нартаа
Чиний талаар тушаана.
Чамайг хөлөө чулуунд
цохичих вий гэсэндээ
Тэд гар дээрээ
Чамайг өргөөд явна”
гэж бичигдсэн байдаг#Дуу 91:11–12 шүү дээ гэв. 7Есүс
—“Бурхан Эзэнээ бүү сорь”#Дх 6:16 гэж бас бичигдсэн байдаг гэв.
8Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд
— 9Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд 10Есүс
—Зайл, Сатан#4:10 Бурханаас урвасан бөгөөд хүн төрөлхтний эсрэг санаалагч тэнгэрэлч. аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил”#Дх 6:13 гэж бичигдсэн байдаг юм гэлээ. 11Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.
Есүс үйлчлэлээ эхлэв
(Мк 1:14–15; Лк 4:14–15)
12Иохан баривчлагдсаныг Есүс сонсоод Галил тийш зайлан одов.#Мт 14:3; Мк 6:17; Лк 3:19–20 13Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн#Иох 2:12 нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив. 14Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд
15«Тэнгис хүрэх зам дээрх
Зебулун нутаг ба Нафталийн нутаг,
Иорданы чанад,
Харийнхны Галил аа
16Харанхуйд суугч ард түмэн
их гэрлийг үзэв.
Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр
гэрэл тусав»#Иса 9:1–2
гэсэн юм.
17Тэр цагаас эхлэн Есүс
—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй#Мт 3:2 гэж тунхаглаж эхлэв.
Есүсийн анхны шавь нар
(Мк 1:16–20; Лк 5:1–11)
18Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. 19Есүс тэдэнд
—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. 20Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 21Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. 22Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.
Есүс үй олныг эдгээв
(Лк 6:17–19)
23Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.#Мт 9:35; Мк 1:39 24Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ. 25Галил, Декаполь, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.
Одоогоор Сонгогдсон:
Матай 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.