Матай 6

6
Өглөг
1Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй.#Мт 23:5 2Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. 3Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. 4Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
Залбирал
(Лк 11:2–4)
5Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм.#Лк 18:10–14 6Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
7Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. 8Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. 9Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
10Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
11Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
12Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
13Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”#6:13 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй.
14Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна.#Мк 11:25–26 15Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.
Мацаг
16Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан. 17Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. 18Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.
Тэнгэр дэх баялаг
(Лк 12:33–34)
19Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж.#Иак 5:2–3 20Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. 21Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Саруул нүд
(Лк 11:34–36)
22Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. 23Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ!
Хоёр эзэн
(Лк 16:13; 12:22–31)
24Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.
Санаа бүү зов
25Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? 26Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? 27Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ?#6:27 эсвэл арай удаан амьдарч эсвэл арай өндөр болох вэ? 28Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй. 29Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм.#1Ха 10:4–7; 2Шс 9:3–6 30Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ? 31Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. 32Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. 33Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
34Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай.

Одоогоор Сонгогдсон:

Матай 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү