Матай 7:24-27

Матай 7:24-27 АБ2013

Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.