Мика 2
2
Нийгэм дэх нүглүүд
1Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр
Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө!
Гарын мэдэлд нь байх тул
Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.
2Тэд талбайг шунахдаа авч,
Байрыг шунахдаа булаадаг.
Тэд хүнийг байртай нь,
Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.
3Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг
Нэгэн гамшиг төлөвлөв.
Хүзүүгээ үүнээс эс татах
Ихэмсгээр ч үл алхах,
Эгц алхаж эс чадах ёрын цаг байх болно.
4Тэр өдөр та нараар тохуу хийж,
Гашуун эмгэнэлээр гашуудаж
«Бид бүрмөсөн устгагдлаа.
Ард түмний минь хувийг Тэр сольдог.
Тэр надаас хэрхэн хураав!
Талбайнуудыг маань
Тэрслүүчүүдэд Тэр тараав»
5Тиймээс ЭЗЭНий чуулганд
Хэмжих олсыг шавганд хаях
Хэн ч та нарт байхгүй.
6«Бүү эш үзүүл» гэж тэд эш үзүүлдэг.
«Эдгээрийн талаар бүү эш үзүүл,
Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.
7Иаковын гэрт ийм юм хэлж болох уу?
«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?
Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?»
Чигч шулуун алхахуйд
Миний үгс сайныг үйлддэг биш үү?
8Саяхан Миний ард түмэн
Дайсан мэт боссон билээ.
Дайнаас буцаж ирсэн мэт ажиггүй өнгөрөгчдөөс
Дээл хувцсыг нь чи тайчдаг.
9Ард түмний минь эмэгтэйчүүдийг та нар
Тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.
Сүр жавхланг минь хүүхдүүдээс нь
Та нар үүрд авдаг.
10Босож, явагтун!
Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас
Энэ нь амрах газар биш ажээ.
11Салхи шиг дэвэлзүүр хүн
«Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л
Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.
ЭЗЭНий амлалт
12Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна.
Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ.
Хашаан дахь хоньд,
Бэлчээртээ байгаа сүрэг мэт
Би тэднийг хамт байлгана.
Тэд хүмүүстэй хамт шуугилдана.
13Эвдэгч тэдний өмнө явж,
Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна.
Тэгээд хаан нь тэдний өмнө,
ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”
Одоогоор Сонгогдсон:
Мика 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Мика 2
2
Нийгэм дэх нүглүүд
1Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр
Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө!
Гарын мэдэлд нь байх тул
Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.
2Тэд талбайг шунахдаа авч,
Байрыг шунахдаа булаадаг.
Тэд хүнийг байртай нь,
Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.
3Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг
Нэгэн гамшиг төлөвлөв.
Хүзүүгээ үүнээс эс татах
Ихэмсгээр ч үл алхах,
Эгц алхаж эс чадах ёрын цаг байх болно.
4Тэр өдөр та нараар тохуу хийж,
Гашуун эмгэнэлээр гашуудаж
«Бид бүрмөсөн устгагдлаа.
Ард түмний минь хувийг Тэр сольдог.
Тэр надаас хэрхэн хураав!
Талбайнуудыг маань
Тэрслүүчүүдэд Тэр тараав»
5Тиймээс ЭЗЭНий чуулганд
Хэмжих олсыг шавганд хаях
Хэн ч та нарт байхгүй.
6«Бүү эш үзүүл» гэж тэд эш үзүүлдэг.
«Эдгээрийн талаар бүү эш үзүүл,
Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.
7Иаковын гэрт ийм юм хэлж болох уу?
«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?
Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?»
Чигч шулуун алхахуйд
Миний үгс сайныг үйлддэг биш үү?
8Саяхан Миний ард түмэн
Дайсан мэт боссон билээ.
Дайнаас буцаж ирсэн мэт ажиггүй өнгөрөгчдөөс
Дээл хувцсыг нь чи тайчдаг.
9Ард түмний минь эмэгтэйчүүдийг та нар
Тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.
Сүр жавхланг минь хүүхдүүдээс нь
Та нар үүрд авдаг.
10Босож, явагтун!
Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас
Энэ нь амрах газар биш ажээ.
11Салхи шиг дэвэлзүүр хүн
«Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л
Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.
ЭЗЭНий амлалт
12Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна.
Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ.
Хашаан дахь хоньд,
Бэлчээртээ байгаа сүрэг мэт
Би тэднийг хамт байлгана.
Тэд хүмүүстэй хамт шуугилдана.
13Эвдэгч тэдний өмнө явж,
Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна.
Тэгээд хаан нь тэдний өмнө,
ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.